Д.Сугар:Төрийн банк 146 харилцагчид 6.9 тэрбум төгрөгийн зээл олгоод байна

Н.Мижидмаа
2021/03/19

Төрийн банк “Ажлын байрыг дэмжих зээл”-г хэрхэн олгож байгаа талаар тус банкны Бизнес хариуцсан дэд захирал Д.Сугартай ярилцлаа. 

 Төрийн банк “Ажлын байрыг дэмжих зээл”-н хүрээнд иргэдэд хэдий хэмжээний зээлийг олгоод байна вэ? Энэ асуултаар яриагаа эхэлье гэж бодлоо. Магадгүй иргэдийн хамгийн их сонирхож байгаа асуулт байх?

-Төрийн банк зээл хүсэгч иргэдийн хүсэлтийг дугаар сарын 10-ны өдрөөс хүлээн авч эхэлсэн бөгөөд холбогдох гэрээ, журмыг албажуулснаар 17-ны өдрөөс зээлийг олгож эхэллээ.Хоёр өдрийн дараа буюу өнөөдрийн байдлаар нийт 2,625иргэний 109 тэрбум төгрөгийн хүсэлт ирснээс 114 иргэнд 4.6 тэрбум төгрөгийн зээл олгоод байна.  

 Аж ахуйн нэгжийн хувьд?

-ААН-н хувьд гэвэл дугаар сарын 23-ны өдрөөс зээлийн хүсэлтийг онлайн болон салбар нэгжээрээ дамжуулан авсан. Харин дугаар сарын 10-ны өдрөөс олголт хийж эхэлсэн. 2 дугаар сарын 23-ны өдрөөс өнөөдрийг хүртэл нийт 2,164 аж ахуйн нэгжийн 542 тэрбум төгрөгийн хүсэлт ирсэн бөгөөд Төрийн банк 32 аж ахуйн нэгжийн 2.3 тэрбум төгрөгийн зээлийг олгожээ. Тэгэхээр иргэн болон ААН-ийн нийт 146 харилцагчийн 6.9 тэрбум төгрөгийн зээлийг шийдвэрлэн олгосон гэсэн үгМөн одоогоор судлагдаж олгогдоход бэлэн болсон 309 харилцагчийн 17 тэрбум төгрөгийн зээл байна.Үүний 84 хувь нь иргэдийн зээл байна. Ажлын байрыг дэмжих зээл-ийн эрэлт их байгааг эндээс харж болно.

 Иргэдийн дунд энэхүү зээлийг авахад хэцүү байнаЗээлолгохгүй байна гэсэн гомдол цахим орчинд харагдах болсон. Энэ тал дээр та тайлбар өгнө үү?

ээлийн эрэлт их байгааг түрүүнд дурдсанХүсэлт өгсөн харилцагчдаас гадна, салбарт болон лавлах төвөөр дамжуулан мэдээлэл авсан олон харилцагч байна. Төрийн банкны хувьд энэхүү зээлийг аль болох олгох чиглэлд анхаарлаа хандуулж хурдан шуурхай олгохоор ажиллаж байнаМөн банк зээлийг судалж зээл олгох шийдвэр гаргасны дараа зээлдэгч барьцаа хөрөнгөө үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх ажил дээр хугацаа орж байгаа, түүний дараа зээлийг шуурхай олгон ажиллаж байна. Хэрвээ энэхүү зээлийн үйл ажиллагаатай холбоотой санал гомдол байвал манай лавлах төв болох 1800-1881-д хандаж болно. Эрэлт их байгаагаас шалтгаалан янз бүрийн хардалт гарч байгааг үгүйсгэх аргагүй. Мөн манай харилцагч, иргэд бас нэг зүйлийг ойлгох хэрэгтэй байна. Иргэдийг бухимдуулж байгаа буюу андуурал гараад байгаа нэг зүйл нь ХХААХҮЯ-ны ЖДҮДСангаас жил бүр арилжааны банкуудаар дамжуулан олгож байсан ЗГ-ын эх үүсвэртэй жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлтэй энэ зээлийг андуурч ойлгоод байгааАжлын байрыг дэмжихзээл”-ийн зориулалт маань, цар тахлын үед үйл ажиллагаа нь доголдсон Аж ахуйн нэгж, иргэдийн бизнесийн үйл ажиллагаагаа тасралтгүй үргэлжлүүлэх, ажлын байрыг цомхотгохгүй хадгалж үлдээх, бусад эргэлтийн хөрөнгийн хэрэгцээг нь санхүүжүүлэх зорилготой хэрэгжүүлж буй хөтөлбөрийн зээл бөгөөд эх үүсвэрийг арилжааны банкууд өөрсдөө гаргаж байгаа.

 Иргэд тус зээлийн санхүүжилтийг Засгийн газраас арилжааны банкууд руу шилжүүлсэн гэж ойлгож байгаа. Энэ талаар...?

 -Өмнөх асуултад дурьдсаны дагуу эх үүсвэрийг арилжааны банкууд өөрсдөө гаргаж байгаа бөгөөд Монгол УлсынЗасгийн Газраас арилжааны банкуудын эх үүсвэрийнзардлыг нөхөх хэмжээнд буюу жилийн 6-7 хувийн хүүгийн дэмжлэг өгч байгаа. Банкуудын хувьд энэхүү хөтөлбөрт нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж, цар тахлын нөлөөг төр засаг, харилцагч нарынхаа хамт даван туулах зорилготой оролцож байгаа бөгөөд ямар нэг ашиг олохгүйгээр хэрэгжүүлж байна. Нөгөө талаас, арилжааны банкуудын эх үүсвэрийг ашиглаж, хүүгийн дэмжлэг үзүүлэх замаар хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь эдийн засагт бэлэн мөнгө хэвлэх замаар их хэмжээний мөнгөний нийлүүлэлт хийхээс зайлсхийж, макро эдийн засгийн бусад үзүүлэлтэд огцом сөрөг нөлөө үзүүлэхгүй байх оновчтой арга болж байгаа юм.

 Тэгвэл энэхүү зээлийн нөхцөл ямар байгаа вэ? Иргэд болон ААН-ийн зээл дээр тавигдах шаардлага нь ямар ялгаатай байгаа талаар мэдээлэл өгөөч?

-Энэ зээлийн нөхцлийн хувьд, жилийн 3 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай, ААН-дэд 500 сая хүртэл, иргэдэд 50 сая хүртэл төгрөгийг олгох нөхцөлтэй. Барьцаа хөрөнгийн дутагдалтай ААН-д зээлийн дүнгийн 60 хүртэл хувьдЗээлийн Батлан Даалтын Сангаас /ЗБДС/ баталгаа гаргуулах боломжтой. Мөн үндсэн зээлийн төлөлтөөс 12 сар хүртэл хугацаанд чөлөөлөх боломжтой. Харин иргэдийн зээлд ЗБДС-гаас батлан даалт гаргахгүй, учир нь ЗБДС-гийн дагаж мөрдөх хуулийн дагуу зөвхөн ААН-д батлан даалт гаргах зохицуулалттай байдаг.

 Тавигдах шаардлагын хувьд, иргэн бол сүүлийн сар, ААНбол сүүлийн 12 сар тасралтгүй тухайн бизнесийг эрхэлсэн туршлагатай байх шаардлага тавьж байгаа, энэ шаардлага нь тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байсан гэсэн шаардлага биш харин тухайн бизнесээ өнгөрсөн хугацаанд холбогдох зөвшөөрлийг авч, эрхэлж байсан туршлагыг баталгаажуулах шаардлага гэдгийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, шууд шинээр ААН байгуулаад уг зээлийг авах хүсэлт гаргаж байна уу, зориулалтын дагуу ашиглах нөхцөл бүрдсэн байна уу гэдгийг нягтлах юм. Мөн ААН-ийн хувьд нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн, эсвэл нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдсөн байх хэрэгтэй бөгөөд иргэнд энэ шаардлага хамаарахгүй. 

 Эцэст нь, Зээлийн батлан даалтын сангийн батлан даалттай зээл авах тохиолдолд Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 4.1.1 дэх заалт, 7.1 дэх хэсэгт заасан шаардлага буюу 200 хүртэл ажилтантай, жилийн 2.5 тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой гэсэн шаардлагыг хангасан ЖДҮҮЭ хуулийн этгээд байх гэж заасан байгаа. Үүнд нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Жилийн борлуулалтын орлого нь 2.5 тэрбум төгрөг хүртэл гэсэн заалт болохоос эргэлтийн хөрөнгө нь 2.5 тэрбум төгрөг байх ёстой гэсэн заал биш юм.

Ярилцсанд баярлалаа. 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хэт холын зайн гүйлтийн тамирчин Б.Буджаргалыг Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одонгоор шагнав 9 цагийн өмнө
Рагчаагийн Анхням МУГЖ цол хүртлээ 9 цагийн өмнө
​ “Эрчим хүчний өндөржүүлсэн бэлэн байдал дундах улс төрийн "галт томилгоо’” 9 цагийн өмнө
Ч.Найдандорж: “Ардын жүжигчин” болоод их баярлалаа. Би ер нь шагналд дуртай хүн бололтой шүү 11 цагийн өмнө
Д.Бямбацогт: Намайг эрхэм хүндтэй шагнал хүртээсэй гэж хүссэн олон хүн байсанд маш их баярласан 12 цагийн өмнө
ЭМГЭНЭЛ 14 цагийн өмнө
НҮБ-ын ойн комиссын “Хуурай бүс нутгийн ажлын хэсгийн IV хурал”-ыг улаанбаатар хотноо зохион байгуулж байна 14 цагийн өмнө
Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж байгууллагуудад шалгалт хяналт хийв 15 цагийн өмнө
Засгийн газар нэн тэргүүнд ямар ажил хийх ёстой талаар Emongolia болон 11-11 төвөөр дамжуулж иргэдээс санал авч эхэллээ 15 цагийн өмнө
Х.Нямбаатар: Авлигын хэргээр ял шийтгэл авч байсан нэг хүн намайг АТГ-д шалгуулахаар өгчээ 15 цагийн өмнө
​Урт цагааны цэцэрлэгт хүрээлэн өнөөдөр ашиглалтад орохоор болжээ 16 цагийн өмнө
Дуу цахилгаантай бороо орно 16 цагийн өмнө
Наадмын хуушуур хийх зөвшөөрлийг дүүргүүд олгодог Өчигдөр
Ц.Төмөрбаатар: Би аавынхаа зэрэгт хүрэхгүй ч цол хэргэм ижил боллоо Өчигдөр
Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо, CU брэнд хамтран Монгол орноороо СОЁЛТОЙ АЯЛЪЯ үндэсний аяныг эхлүүллээ Өчигдөр
Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчид Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр
Хөдөлмөрийн баатар П.Бадарч: Хүүхэд хойч үедээ хэлэхэд сурах л хэрэгтэй шүү Өчигдөр
"Mongolia Fashion Gala Awards"-д дэлхийн хамгийн том загварын компанийн мeнeжeр оролцоно Өчигдөр
"Playtime 2025" наадмын үеэр 10 сүх, 33 хайч хураан авчээ Өчигдөр
Тээврийн хэрэгсэл хулгайлан, бусдыг хутгалж, зугтаасан бүлэг этгээдүүдийг баривчиллаа Өчигдөр