Нийслэлийн шуурхай штабаас мэдэгдэл гаргалаа

М.Төгөлдөр
2021/03/16

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 271  дүгээр зүйлийн 271.1.1.-т “Онцгой комисс нь гамшгаас хамгаалах үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах, шийдвэр гаргах, хэрэгжилтийг шуурхай зохион байгуулах, гамшгийн эрсдэлийг бууруулах, хор уршгийг арилгах, хяналт тавих” бүрэн эрхийг хэрэгжүүлдэг бөгөөд комиссын гишүүд нь тухайн газар оронд биечлэн ажиллаж шийдвэр гаргах, удирдан зохион байгуулах, хяналт, тандалт судалгаа хийх зэргээр эрсдэлтэй нөхцөлд гамшгийн голомтод ажиллах зайлшгүй шаардлага үүсдэг.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т “Ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй”, 15.2-т “Ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг турших, худалдаж авах, хадгалах, угааж цэвэрлэх, засварлах, ариутгах зардлыг ажил олгогч хариуцна”, Нийслэлийн Онцгой комиссын ажиллах журмын 3.1.3-д “Онцгой комиссын гишүүд нь Гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэх, шуурхай хариу арга хэмжээ авах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааны хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлыг хангуулах хувцас хэрэгслээр хангагдана” гэж заасан.

Онцгой комиссын бүрэлдэхүүнд цаг агаарын ямар ч нөхцөлд үүрэг гүйцэтгэхэд шаардлагатай ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцсыг хууль тогтоомжийн хүрээнд захиалсан болохыг хариуцлагатай мэдэгдье.

Өнөөдрийн байдлаар хувцас хийгдээгүй байгаа бөгөөд Нийслэлийн онцгой комиссын Шилэн дансанд байршуулсан ил тод мэдээллийг хэвлэлээр гаргаж, олон нийтэд буруу ташаа мэдээлэл өгч байгаад харамсаж байна гэж НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ШУУРХАЙ ШТАБ-аас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 34 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18