ХЭҮК: Т.Чимгээтэй холбоотой хүний эрхийн талаархи гомдол урьд нь ар гэрийнхнийх нь зүгээс ирж байсан

М.Төгөлдөр
2021/03/16

Хүний эрхийн үндэсний комисс байгуулагдаад 20 жил болж байна. Энэ хугацаанд УИХ-д нийт 19 удаа илтгэл тавьсан байна. Үүний 13 удаагийн илтгэлд эрүүдэн шүүхтэй холбоотой асуудлаар илтгэл тавьжээ. Өчигдөр УИХ-ын нэр бүхий гишүүд Т.Чимгээг эрүүдэн шүүсэн асуудалд нийтийн сонсгол хийх саналыг танилцуулж байсан бол өнөөдөр ХЭҮК-ын гишүүдтэй уулзлаа. ХЭҮК-оос өнгөрсөн хугацаанд Т.Чимгээтэй холбоотой гомдол ирж байсан тухай хэлж байна. Өнгөрөгч гуравдугаар сарын 05-ны өдөр ХЭҮК-ын гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг хаалттай хорих 401 дүгээр ангид ажилласан байна. Энэ хүрээнд Т.Чимгээ, Б.Содномдаржаа нартай уулзаж нөхцөл байдалтай танилцжээ. Энэ хугацаанд эмнэлэгийн тусламж үйлчилгээг сайн авч байсан гэдгийг хэллээ. Комиссын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 2 дугаар хэсэгт заасны дагуу ХЭҮК нь эрүү, иргэн, захиргаа, зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэж байгаа тохиолдолд оролцохгүй байх хуулийн зохицуулалттай гэдгийг ХЭҮК-оос мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 34 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18