Коронавирусийн эсрэг вакцинжуулалтыг амжилттай хэрэгжүүлж буй Израйл улсын туршлага

М.Төгөлдөр
2021/03/15

Израйл улс нийт хүн амынхаа 90 хувийг энэ оны тавдугаар сар гэхэд дархлаажуулахаар төлөвлөжээ. Дархлаажуулалт амжилттай болоход дараах хүчин зүйлс нөлөөлсөн байна. Тодруулбал, тус улсын бүх нийтийн эрүүл мэндийн хамралт маш өндөр, иргэд нь цахим эрүүл мэндийн бүртгэлтэй учраас вакцин үйлдвэрлэгч компанид вакцинд хамрагдалтын мэдээг маш хурдан гаргаж өгөх боломжтой байсан нь хүн амын ихэнхийг дархлаажуулах нөхцөлийг бүрдүүлжээ. Мөн дархлаажуулалтыг хийх дэд бүтэц сайн хөгжсөн байсан нь богино хугацаанд үр дүнтэй хийхэд нөлөөлсөн. Дараагийн чухал нөлөөлсөн хүчин зүйл нь харьцангуй дулаан цаг агаартай, газар нутаг бага, хүн амын тоо харьцангуй цөөн нь вакцинжуулалтыг үр дүнтэй, богино хугацаанд хийхэд үр дүнгээ өгчээ.

Гэхдээ вакцинжуулалтын эхний өдрүүдэд олон бэрхшээл тулгарч байжээ. Үүнд, зорилтот хүн ам вакцин хийлгэхээр бүртгүүлж чадаагүйн (утсаар бүртгэх ажилд асуудал үүссэн) улмаас өдрийн төгсгөлд үлдсэн вакциныг устгахгүйн тулд эхний бүлэгт эрэмбэлэгдээгүй ч боломжтой хүмүүст хийсэн байна. Мөн дархлаажуулалтын цэгийг алс хол жижиг тосгонуудад хүртэл байгуулжээ. Дараагийн вакцин хэзээ ирэх талаар нөхцөл байдлын мэдээллүүд тодорхой бус байсан тул тус улс I тунгийн вакцинжуулалтаа хязгаарлаж, хоёр дахь тунд шаардлагатай вакциныг нөөцөлсөн. Түүнчлэн хүн амын вакцинд хандах хандлагын талаарх мэдээлэл тодорхойгүй байсан байна.

Дархлаажуулалт үр дүнтэй болоход нөлөөлсөн өөр нэг хүчин зүйл бол шууд дайчлагдан ажиллахад бэлэн бэлтгэгдсэн сувилагч нар байсан. Вакцин худалдан авах, түгээхэд зориулсан Засгийн газрын тусгай сантай байсан нь бас нэг давуу тал аж. 2020 оны дундуур Засгийн газар нь вакцин худалдан авах нь цар тахлыг таслан зогсоох, улмаар эдийн засгаа хурдан сэргээхэд маш чухал гэж үзэж, вакцин авах үйл ажиллагааг хурдан болгоход зориулж тусгай сан байгуулжээ. Мөн вакцины тээвэрлэлтэд ухаалаг аргаар зохицуулалт хийсэн. Pfizer вакцин нь анхандаа 195 шилтэй багц хэлбэрээр савлагдсан байсан бөгөөд энэ нь 1000 хүнд хийх тун агуулсан байжээ. Харин 1000 хүн хүрэхгүй байгууллага болон жижиг хот тосгонд вакцин хийх тохиолдолд олон вакциныг устгах нөхцөл үүссэн учир 195 шилтэй вакциныг жижиг багц болгон хувааж тээвэрлэснээр вакцин устгах байдлыг багасгасан байна.

Мөн дархлаажуулалтад хамрагдах бүртгэлийг утас, вэб сайт, аппликэйшн гэх мэт олон арга замаар хийсэн нь чухал ажил болсон.  Эхний өдрүүдэд олон хүн хүсэлт явуулсантай холбоотой техникийн асуудлууд үүссэн байна. Израйл улс цахим платформыг эрүүл мэндийн системдээ ашигладаг учраас энэ асуудал удалгүй хэвийн болжээ. Түүнчлэн дэлхийн хэмжээнд Израйл улс өдөрт 100 хүнд ногдох хийсэн вакцины тоогоороо дэлхийд тэргүүлж байгаа мэдээлэл нь хүмүүст эх орноороо бахархах, улмаар вакцин хийлгэх хүслийг бий болгосон гэнэ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө 15 цагийн өмнө
Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг хоёрдугаар сарын 10-15-нд зохион байгуулна 15 цагийн өмнө
“Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журам”-д өөрчлөлт орууллаа 16 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 16 цагийн өмнө
Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно 16 цагийн өмнө
Эмч, багш нар шаардлагаас-ажил хаялт хүртэл зарлан байж нэмүүлсэн цалингаа авч чадахгүй байна гэв 17 цагийн өмнө
12 улсын 78 иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ 18 цагийн өмнө
У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай 18 цагийн өмнө
Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгджээ 19 цагийн өмнө
Монголын эдийн засгийн гагнаас нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэсэн Гангийн үйлдвэр болно 19 цагийн өмнө
Б.Эрдэнэсүхэд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно 21 цагийн өмнө
С.Бямбацогт: Үйлдвэр барьдаг, үйлдвэрлэгчээ дэмждэг улс хөгжлөөрөө тэргүүлдэг 21 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр нийт нутгаар цас орохгүй, цаг агаар тогтуун байна 22 цагийн өмнө
Шадар сайд Х.Ганхуяг: Хүнсний аюулгүй байдлыг үндэсний аюулгүй байдалтай дүйцүүлж, лабораторийн чадавхыг бүрэн шинэчилнэ Өчигдөр
“Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төслийн газар чөлөөлөлт 71 хувьтай байна Өчигдөр
Хүүхэд гэр бүлийн хүчирхийллийн 103 дуудлага бүртгэгджээ Өчигдөр
Ахмадууд тэтгэврийн доод хэмжээг нэмэхийг шаардав Өчигдөр
Ривер гардан хойд зогсоолыг шинээр нэмлээ Өчигдөр
Б.Өлзий-Учрал / Thunderz/:Бөх болно гэж боддог байсан. Backyard орсноор урлагийн гараа минь эхэлсэн Өчигдөр