Хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийг дэмжиж ажиллахыг үүрэг болгов

М.Төгөлдөр
2021/03/15

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2021.03.15/ боллоо. Хоёрдугаар сарын 23-наас хойш үйл ажиллагаагаа хэвийн явуулж эхэлсэн аж ахуйн нэгжүүдэд халдвар хамгааллын дүрэм, журам мөрдүүлэх тал дээр арга зүйн зөвлөгөө өгч ажиллахыг НМХГ-т үүрэг болгосон байна. Энэ дагуу өнгөрсөн хугацаанд НМХГ-аас хяналт, шалгалтын арга хэмжээг зохион байгуулж, зөрчлийг арилгуулах чиглэлээр арга зүйн зөвлөгөө өгч ажиллажээ.

Тухайлбал, хяналт шалгалтаар цэнгээний газруудад хүн хоорондын зай барихгүй, видео тоглоомын газарт амны хаалт зүүхгүй, тоглоомын газрыг тухай бүр ариутгадаггүй зөрчил нийтлэг илэрснийг арилгуулж, агаар сэлгэлт, гар ариутгал, бүртгэл хөтлөлтийг тогтмолжуулж, үйлчлүүлэгчдэд шаардлага тавьж ажиллахыг зөвлөсөн байна.

Мөн QR код бүртгүүлэхэд дата шаардлагагүй гэдгийг иргэд тэр бүр мэддэггүй учраас датагүй гээд уншуулдаггүй. Иймд дата шаардахгүй гэдгийг жишээн дээр үзүүлэн тайлбарлаж, ажилласан байна.

Засгийн газрын тогтоол, Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу 2021 оны хоёрдугаар сарын 26-ны өдрийн 06:00 цагаас гуравдугаар сарын 12-ны өдрийн 06:00 цагийн байдлаар нийслэл рүү 23258 тээврийн хэрэгсэлтэй 52348 хүн орж, 31854 тээврийн хэрэгсэлтэй 76292 хүн гарсан байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар хэд хэдэн үүрэг, даалгавар өгсөн нь Улаанбаатар хотыг өнгө, үзэмжгүй харагдуулдаг, иргэдийн аюулгүй зорчих боломжийг хязгаарлаж, явган хүний зам руу түрж барьсан зөвшөөрөлгүй хашаа, хайсыг буулгах арга хэмжээ авахыг холбогдох албаныханд үүрэг болгожээ.

Тэрбээр “Улаанбаатар хотын иргэд гудамжаараа чөлөөтэй, аюулгүй явах боломжийг хангах ёстой” гэсэн юм.  Мөн хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийг бүх талаас нь дэмжихийг үүрэг болгож, төрийн албаны хүнд суртал гаргахгүй байх тал дээр анхаарч ажиллахыг даалгасан байна.

Харин хоол, хүнсний худалдаа эрхлэгчдэд аюулгүй, эрүүл ахуйн үндсэн шаардлагуудыг тавьж, арга зүйн зөвлөгөө өгч ажиллахыг сануулжээ.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18