Тагнуулын хурандаад толгойгоо хагалуулсан мөртлөө ширээ мөргөсөн гэж худал мэдүүлснээс хэрэг хаагджээ

Н.Мижидмаа
2021/03/01

Тагнуулын ерөнхий газрын хэлтсийн даргаар ажиллаж байсан, бэлтгэл хурандаа Б.Давааням хамт байсан хүнийхээ толгой руу архины шилээр цохиж буй бичлэгийг өнгөрсөн оны гуравдугаар сард  зариг сайт цацсан. Улмаар  найзуудын хамт “Монгол цэргийн өдөр”-ийг тэмдэглэж байхдаа “Энканто булл” ресторанд Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн тасгийн дарга Ч.Ганбаатарын эрүүл мэндэд хохирол учруулсан билээ. Уг хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст шалгаж, тус дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6-1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн аж. Улмаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн нэгдүгээр сард гэм буруутай, эсэхийг нь хэлэлцсэн ч мөрдөн шалгах ажиллагаа дутуу явуулсан гэж үзэн прокурорын хяналтад буцаах захирамж гаргасан гэнэ. Шүүгчийн захирамжийг эсэргүүцсэн прокурор нь нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсаны дагуу хэлэлцээд дахин шалгуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж дүгнэжээ. Учир нь Б.Даваанямд цохиулж буй нь бичлэгт үлдсэн хохирогч Ч.Ганбаатар мэдүүлгээсээ буцаж “Ширээ мөргөсөн” хэмээснээс гадна гэрчүүд нь ч бас тийм мэдүүлэг өгсөн аж. Түүнчлэн олон нийтийн сүлжээнд цацагдсан бичлэгийг хуулийн дагуу олж авч нотлох баримт болгож бүрдүүлээгүй, Ч.Ганбаатар үнэхээр худал мэдүүлж буй бол түүнд бас хариуцлага хүлээлгэх ёстой гэж үзэн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахаар болсон гэнэ.

Болсон үйл явдлыг эргэн сануулан 2020 оны гуравдугаар сарын 18-ны өдөр буюу Цэргийн баярын өдөр  ТЕГ-ын Хэлтсийн дарга, Хурандаа Б.Давааням, хурандаа н.Төгс-Очир нар бусадтай нийлэн цэргийн баярыг  тэмдэглэж байгаад зодолдож, нэгнийгээ гэмтээсэн дүрс бичлэгийг хүргэж байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үерийн аюултай түвшинг туул гол 54 см давсан байна 7 цагийн өмнө
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ 11 цагийн өмнө
Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй 11 цагийн өмнө
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ 13 цагийн өмнө
Тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээнд хяналт шалгалт явагдаж байна 13 цагийн өмнө
Яармагийн замаас Арцатын ам хүртэлх авто замыг наймдугаар сарын 25-ныг хүртэл хаана 13 цагийн өмнө
Б.Найдалаа сайд намын гишүүнээ даргаар томилохын тулд сонгон шалгаруулалтын "босго"- ыг намсгажээ 14 цагийн өмнө
ЕБС-ийн 1 дүгээр ангид элсэн суралцах сурагчдын дүрэмт хувцсыг аймагтаа үйлдвэрлэж эхэлээ 15 цагийн өмнө
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна 17 цагийн өмнө
Ирэх сард болох барилдаанууд 17 цагийн өмнө
Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгдэжээ 18 цагийн өмнө
Японд газар хөдлөлтийн улмаас 28 хүн амиа алджээ 18 цагийн өмнө
Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо орно 18 цагийн өмнө
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав Өчигдөр
SAT1 хэвшлийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж байна Өчигдөр
Хуурамч урамшууллын зар сурталчилгаагаар иргэдийг залилан мэхлэх оролдлого нэмэгдэж байна Өчигдөр
''Тамгат шүтээн" тахилга, ёслолын арга хэмжээ зохион байгуулагдана Өчигдөр
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа Өчигдөр
ТААНАГҮЙ ГОВЬ Өчигдөр
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана Өчигдөр