Сурагчдын "Үдийн цай"-ны чанарт онцгой анхаарахыг үүрэг болголоо​

М.Төгөлдөр
2021/02/26

Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан хоёрдугаар сарын 25-ны өдөр боллоо. Хуралдаанаар “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний хүрээнд хийсэн ажил болон бусад асуудлыг хэлэлцсэн юм. 

Энэ үеэр бүх шатны боловсролын байгууллагын танхимын хичээл, сургалтыг үе шаттай эхлүүлэх бэлтгэл ажлын хүрээнд аймгуудын Засаг дарга нарын мэдээллийг сонссон юм. 

Гуравдугаар сарын 01-нээс аймаг, сум, тосгон, багийн ЕБС, цэцэрлэг, хүүхэд харах төвүүд хичээллэж эхлэх учир Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан сургууль, цэцэрлэгийн орчинд халдвар хамгааллын дэглэмийг сайжруулж, “Үдийн цай”-ны чанарт онцгой анхаарахыг Засаг дарга нарт үүрэг болгосон юм. 

Мөн хот хоорондын зорчих хөдөлгөөнийг 03 дугаар сарын 01-ний өдрөөс нээх болсонтой холбогдуулан бэлтгэлээ бүрэн хангах, хөдөлгөөнд тавих хяналтаа сайжруулах, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулах, шаардлагатай бусад арга хэмжээг тухай бүр нь шуурхай авч байхыг сануулсан юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр