Өмгөөлөгч Б.Баасанцогт 10 жилийн өмнө согтуугаар автомашин жолоодож хүний амь насыг хохироож байжээ

М.Төгөлдөр
2021/02/25

Хууль, шүүхийн эрх мэдэл бүхий хэсэг хүмүүс PARKVIEW хотхоны 752-р байрны дугаар тоотод цугласан бичлэгт ҮАБЗ-ийн ажилтан гэгдэх Б.Баасанцогт хамгийн сүүлд хаалга цоожлон гарч байгаагаар дуусдаг. Харин өчигдөр буюу хоёрдугаар сарын 24-ний өдөр цацагдсан бичлэгт Б.Баасанцогт нь цахилгаан шатанд зохисгүй үйлдэл гаргаж байгаа нь бичигдсэн байдаг юм.

Тухайн бичлэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэгдсэн даруйд Б.Баасанцогт нь "Би өмгөөлөгч хийдэг, ҮАБЗ-д ажилладаггүй, бичлэг задарсан нь гэмт хэрэг гэж үзэж байгаа учир гомдол гаргана" хэмээн ярьж байсан юм. 

Тэгвэл өмгөөлөгч Б.Баасанцогт нь 2011.08.05-ны өдөр найзынхаа хуримнаас гарч явахдаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож хүн дайрч амь насыг нь хохироож байжээ. Тодруулбал:  Хайлаастаас тоглолт хийх морин хуурч, дуучдын хамт явж байхдаа Кино үйлдвэрийн автобусны буудлын орчимд хохирогчийг машиныхаа урд хэсгээр мөргөсөн байна. Хэргийн тухай Б.Баасанцогт мэдүүлэхдээ "Миний буруугаас болж эрдэнэт хүний амь нас хохирсонд маш их харамсаж байна. Талийгаачийн оршуулгын зардал болон хохирол төлбөрт нийт 10 сая төгрөгийг нөхөн төлсөн. Талийгаачийн дүү болох хохирогч У-г өөрийн төрсөн дүү шиг харж хандаж, ирэх хоёр жилийн сургалтын төлбөрийг нь төлнө. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял оноож өгнө үү" гэж шүүхэд мэдүүлж байжээ. 

2011 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Б.Баасанцогтод холбогдох хэргийг шүүж, шүүгчээр Т.Шинэбаяр даргалсан байна. 

Шүүхээс түүнд хүндрүүлэх нөхцөл байдал үүсээгүй бөгөөд хийсэн үйлдэлдээ гэмшиж, анх удаа болгоомжгүйгээр хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн тул ялыг хөнгөлж, тэнсэн харгалзах шийдвэр гаргаж байсан байна. 


 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 31 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18