Аавыгаа илчлээд од болж, 100 мянган долларын буцалтгүй тусламж авчээ

М.Төгөлдөр
2021/02/25

АНУ-д либералууд ба консерватив үзэлтнүүд хоорондын тэмцэл улам бүр даамжирч, нийгэм дэх хагарал улам лавширч байна. Үүний нэг жишээ нь “CNN” гэх мэт либерал чиг баримтлалтай хэвлэлт мэдээллийн хэрэгслүүд хэдхэн хоногийн өмнө Жексон Раффин гэгч 18 настай залууг Америкийн үндэсний баатар болгон өргөмжилсөн явдал. АНУ-ын Конгресс хуралддаг Капитоли ордныг Трампыг дэмжигчид дайрч эзэлсэн явдлыг бүгд санаж байгаа байх. Тэгвэл Жексон Раффин гэгч энэ залуугийн эцэг нь энэ дайралтад оролцсон ч цагдаа, тусгай албадын хараанд өртөлгүй мултарч чадсан байж. Гэвч Жексон хүү нь ийм байдлыг хараад тэвчиж чадсангүй Холбооны мөрдөх товчоонд очиж очиж аавыгаа зааж өгснөөр, аавыг нь баривчилжээ.

Ийм үйлдэл хийлээ гэж түүнийг яасан гэж бодож байна? “CNN” шууд нэвтрүүлэгтээ урьж магтсан, Нью-Йорк мужийн амбан захирагч Эндрю Куомо биечлэн уулзаж талархал илэрхийлсэн, либерал үзэлтнүүд онлайнаар мөнгө хурааж сургалтын мөнгө гэж 100 мянган доллар цуглуулж өгчээ. 
Эрх баригч ардчилсан нам нь ийм аргаар Трампыг дэмжигчдийг илчилж, дэмжигчдийнхээ хүрээг тэлэхийг хичээсэн нь илэрхий. Энэ арга ч үр дүнгээ өгч Жексон Раффин “CNN”-ээр гарч од болсноос хойш гурван долоо хоногийн дотор 200 мянга гаруй залуучууд цагдаа ХМТ –нд хандан ойр дотнын хүмүүсээ ховлож мэдээлсэн байна. Хачирхалтай нь, тухайн үед Капитолийн ордныг дайрч эзэлсэн хүний тоо яагаад ч 200 мянга хүрэхгүйд хэргийн гол нь байгаа юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 31 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18