“Pfizer” вакциныг олноор хэрэглэх үеийн үр дүнг тодорхойлжээ

М.Төгөлдөр
2021/02/25

Америкийн “Pfizer” компани ба түүний түнш, Германы “BioNTech” хоёрын хамтран бүтээсэн вакциныг олон хүн хамруулан хэрэглэх үед өвчний шинж тэмдэг илрэхээс сэргийлэх чадвар нь 94 хувь байжээ. Тус вакциныг ашиглан Израйлд явуулсан вакцинжуулалт ийм үр дүн харуулсан гэдгийг “The New England Journal of Medicine” сэтгүүл мэдээлсэн байна.

Хоёр тун тариулсан нөхцөлд үр дүн нь 94 хувь, нэг тун тариулсан бол үр дүн нь 57 хувь. Түүнчлэн “Pfizer” вакцин нь  өвчний явц хүндрэхээс үр дүнтэйгээр сэргийлж чаддаг болохыг Израйлд явагдсан вакцинжуулалт харуулсан байна. 

Түүнчлэн вакцин нь нийт тохиолдлын 89,4 хувь нь вирусийг хүнээс хүнд халдахаас урьдчилсан сэргийлж байсныг тогтоосон байна. 

Израйлд 2020 оны арванхоёрдугаар сарын 20-оос 2021 оны хоёрдугаар сарын 1-ний хооронд явагдсан бүх нийтийн вакцинжуулалтын явцад эдгээр өгөгдлүүдийг гаргаж авсан байна. Вакцины үр дүнг хянаж байсан бүлэг тус бүрд 596 мянган хүн орж байсан аж. Судалгааг Израйлын “Clalit” судалгааны төв болон Америкийн хэд  хэдэн их сургуулийн судлаачид оролцжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18