Америк залуучууд ижил хүйстнээ сонирхох нь нэмэгдэж байна

М.Төгөлдөр
2021/02/25

Дөрвөн үеийн америкчуудын бэлгийн чиг хандлагын талаарх судалгааг “Ipsos” олон нийтэд хүргэжээ. Тус судалгаанд “Бэби бумер үеийнхэн” (1946-1964 оныхон),  “X үеийнхэн” (1965-1980 оныхон), “Миллениал буюу Y үеийнхэн” (1981-1996 оныхон.), “Z үеийнхэн” (1997-2012 оныхон) гэсэн дөрвөн үеийг хамруулжээ. 

Судалгаанаас үзвэл америкчуудын дийлэнх нь өөрсдийгөө “эр”, “эм” хүйстэй гэж тодорхой адилтгадаг бол ердөө 1 хувь нь өөрсдийгөө “трансгендер” гэж үздэг. Үүн дотроо Х үеийнхэн ба бэби-бумер үеийнхэн дунд өөрсдийгөө “трансжендер” гэж үздэг хүн огт байхгүй бол “Z” үеийнхэнд ийм хүмүүсийн эзлэх хувьд шууд 2 хувь болж байж.

Цаашлаад асуулгад оролцсон хүмүүсийн 82 хувь нь өөрсдийгөө гетеросекс буюу эсрэг хүйстнээ сонирхдог гэсэн бол 6 хувь нь бисексуал, 2 хувь ижил хүйстнээ сонирхдог гэсэн байна. Мөн ахин 2 хувь нь бэлгийн өөр чиг хандлагатай гэхдээ яг ямар чиг гэдгээ мэддэггүй гэсэн бол 3 хувь нь энэ асуултад хариулахаас татгалзсан.

Гэхдээ залуусын дунд бэлгийн чиг хандлагаа нарийвчлан тодорхойлох явдал маш өндөр байгааг судалгаа харуулсан. Тодруулбал, бэби-бумер үеийнхний 91 хувь хэвийн, 4 хувь бисекс, 1 хувь нь ижил хүйстнээ сонирхдог гээд “асекс”, “пансекс”, “омнисекс” гэж өөрсдийгөө тодорхойлох хүн гарч ирээгүй. Гэтэл “Z” үеийн хүмүүсийн 15 хувь нь өөрсдийгөө бисекс, 9 хувь асекс, 3 ижил хүйстнээ сонирхдог, 5 хувь нь бэлгийн бусад чиг хандлагатай гэсэн. Ингэж явсаар “Z” үеийн хүмүүсийн ердөө 54 хувь нь бэлгийн хэвийн чиг хандлагатай гэж өөрсдийгөө тодорхойлсон байна.

Бэби-бумер үеийнхэн дунд зөвхөн эсрэг хүйстнээ сонирхогчид нь 84 хувь байсан бол сексийн ийм сонирхолтой хүмүүсийн эзлэх хувь “Х” үеийнхэн дунд 76 болж буураад, Миллениал үеийнхэнд 60 хувь хүртэл багасаад, Z үеийнхэн дунд бүр 52 хувь болж багассан байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18