НДШ-ийн нэмэгдлийн эсрэг хамтарсан ажлын хэсэг байгууллаа

М.Төгөлдөр
2021/02/25

Өнөөдөр /2021.02.25/-нд Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны ээлжит хурал ХНХ-ын яамны байранд боллоо. Тус хуралд МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, МАОЭНХ-ны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, ХНХ-ын сайд А.Ариунзаяа зэрэг холбогдох хүмүүс оролцсон байна.

Энэ үеэр Нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдлийн асуудлаар талууд байр сууриа илэрхийлж, НДШ-ийн асуудлаар санал боловсруулах үүрэг бүхий гурван талын хамтарсан ажлын хэсэг байгуулах шийдвэрт хүрчээ. 
Энэ үеэр ХНХ-ын сайд А.Ариунзаяа “МҮЭ-ийн холбооноос ирүүлээд байгаа НДШ-ийг нэмсэн шийдвэрийн хүрээнд тавьсан хүсэлтийг судалж үзээд ирэх оны нэгдүгээр сарын 1-н хүртэл хуулийн хэрэгжилтийг хойшлуулах гарц гаргалгаа байгааг судаллаа. Нийгмийн түншлэлийн хүрээнд МҮЭ-ийн холбоо болон МАОЭНХ хамтран зөвшилцөж ажлын хэсэг байгуулж холбогдох шийдвэрийг УИХ, Засгийн газарт хүргүүлнэ. “Хуулийн томьёоллын хувьд аливаа хууль гартал хуулийг царцаах гэсэн томьёолол байж болдоггүй учраас 2022 оны нэгдүгээр сарын 1-н хүртэл дээрх хуулийг хойшлуулъя. Хоёрт 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс төсөвт болон орон нутгийн өмчит газрууд НДШ төлөх хууль нь хэрэгжээд явж байгаа учраас одоо төлөөд явж байсан нь зүйтэй, энэ асуудлыг нөхөж олгох гэдэг агуулгаар биш харин дараа сар луу шилжүүлэх агуулгаар гэдэг байдлаар хуулиар хэлэлцүүлгээр шийдвэрлэх боломжтой юм” хэмээсэн байна.
МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “МҮЭ-ийн холбооноос Нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдлийн суудлыг 2017 оны гуравдугаар сарын 5-ны өдөр ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдах шийдвэрийг гаргасан. Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газар ОУВС-гийн өмнө долоон төрлийн татварыг нэмэгдүүлэх үүргийг хүлээсэн. Үүн дотор тэтгэврийн даатгалын санг бүдрүүлэх НД-ын шимтгэлийг нэмэгдүүлэх шийдвэр гарсан. МҮЭ-ийн холбооноос улс орны эдийн засаг хүнд үед аливаа татвар шимтгэлийн нэмэгдүүлэх асуудлыг цаг үеэ олоогүй шийдвэр байна гэж үзээд ОУВС-нд дээрх долоон төрлийн татварын дөрвөн төрлийг нь тодорхой хугацаагаар хойшлуулах хүсэлтийг өгсөн. НДШ-ийг 2019 онд нэмэгдүүлэх үед бид Засгийн газрын байр сууринд хүндэтгэлтэй хандсан. 2020 онд нөхцөл байдал цар тахлын улмаас хүндэрсэн учраас МҮЭ-ийн холбоо болон МАОЭНХ-ноос НДШ-ийг нэмсэн асуудалд байр сууриа илэрхийлж хамтын үйл ажиллагаа явуулж төсвийн хүрээнд НДШ-ийг нэмэгдүүлэх шийдвэрийг хойшлуулсан. Энэ онд нэмэгдэх НДШ-ийн хоёр хувийн нэмэгдлийг МҮЭ-ийн холбоо болон МАОЭНХ-ноос цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан нэмэгдүүлэх боломжгүй гэдэг байр суурийг ХНЗ-ийн гурван талт Үндэсний хороонд уламжилж байна. НД-ын багц хуулийн УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэх, одоо хэрэгжиж байгаа хуулийг царцаах хүсэлтэй байна. Энэ хүрээнд МҮЭ-ийн холбооны аймаг нийслэлийн 22, мэргэжил үйлдвэрлэлийн 14 холбооны 450 мянган гишүүдийн санал хүсэлт гэдгийг хэлмээр байна” хэмээжээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18