Д.Сумъяабазар: Хүүхдийн хүчирхийлэл хариуцсан газарт чинь гарсан нь хариуцлагагүй байдалтай шууд холбоотой

М.Төгөлдөр
2021/02/25

Өнгөрөгч оны зургаадугаар сараас хойш өсвөр насны хөвгүүд бага насны хүүг удаа дараа хүчирхийлсэн хэрэг Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборт гарсан юм. Уг хэргийг хуулийн байгууллага шалгаж байгаа хэдий ч уг төв болон хүүхэд хамгааллын бусад төв, асрамжийн газруудад хяналт шалгалт оруулах, хүүхдүүдийн сэтгэл зүйн байдал, амьдрах орчин зэргийг харгалзан үзэх нь зайлшгүй хэмээн "Хүчирхийллийн төлөө Нэгд" аяныг зохион байгуулагч Э.Цэцэгсайхан хоёрдугаар сарын 23-ний өдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарт ажлын тав хоногт эргэн хариу мэдэгдэх шаардлагыг хүргүүлсэн. Тэгвэл үүний дагуу Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборт Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар ажиллаж, хүүхдүүдийн амьдрах орчин, сурч боловсорч буй нөхцөлтэй танилцаж, холбогдох албаныханд үүрэг, чиглэл өгсөн байна. Тэрээр "Өнгөрсөн оны 12 дугаар сард гарсан асуудалд тус төвийн удирдлагуудаас тайлбар нэхэж, хариуцсан газарт нь ийм асуудал гарсан нь хариуцлагагүй байдалтай шууд холбоотой" хэмээгээд "Та нарын ажлын алдаа бол энэ олон хүүхдэд тулж ажиллах, сурган хүмүүжүүлэх, соён гэгээрүүлэх үүрэгтэй албан хаагчид дутмаг байгаатай холбоотой. Дахин ийм асуудал энэ төвөөс гарах ёсгүй шүү” гэдгийг хэлсэн байна. 

Уг хэргээс үүдэн тус төвийн дарга хэлэхдээ "Ажлын хэсэг ажиллан, хүчирхийлэлд өртсөн хүүг хүүхэд хамгаалах төвд хүргэн, сэтгэлзүйн засал эмчилгээ хийх арга хэмжээ авсан. Мөн уг хэрэгт холбогдсон өсвөр насны хоёр хүүг мөн соён гэгээрүүлэх, төлөвшүүлэх чиглэлд ажиллаж байгаа"-хэмээсэн байна. 






0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18