Элсэлтийн ерөнхий шалгалт болон монгол хэл бичгийн шалгалтад шалгуулагчдын онлайн бүртгэл өнөөдөр 09:00 цагаас эхэллээ.
Бүртгэлийг www.eec.mn цахим хуудсаар орон даяар зохион байгуулж байна. Бүртгэл дөрөвдүгээр сарын 20-ны 18:00 цагт дуусна. Бүртгэлийн хугацаа болон цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүйг Боловсролын үнэлгээний төвөөс санууллаа.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна