Фермерүүд шаардлагыг нь биелүүлтэл парламентыг бүслэн хаана гэж сүрдүүлжээ

М.Төгөлдөр
2021/02/24

Хөдөө аж ахуйн тухай шинэ хуулийн эсэргүүцэж байгаа Энэтхэгийн фермерүүд шаардлагыг нь биелүүлээгүй тохиолдолд улсынхаа парламентын байрыг бүслэн хаана гэж сүрдүүлсэн тухай “Outlook” сэтгүүл бичжээ. 

Фермерүүдийн эсэргүүцлийн хөдөлгөөнийг зохион байгуулагч “Энэтхэгийн тариачдын холбоо”-ы  удирдагч Ракеш Тикаит энэ талаар мэдэгдэл хийхдээ “Энэ удаад бид парламентыг бүслэн хаана. Бид энэ тухай урьдчилж зарлаж байгаад Дели орно. Одоо тэнд бүр 400 мянган трактор цугуларна” гэжээ. Улмаар парламентын байрыг бүслэн хаах аян хэзээ ч эхэлж магадгүй тул фермерүүдийг бэлэн байхыг уриалсан байна. Мөн тариалангийн үе эхлээд байгаа ч фермерүүд эсэргүүцлийн арга хэмжээнээс татгалзахгүй “...хэрэгтэй бол Дели хотын цэцэрлэгт хүрээлэнгүүдийн газрыг хагалж, тэндээ тариа тариална” гэж мэдэгдсэн байна.

Фермерүүд Энэтхэгийн Засгийн газраас өнгөрсөн есдүгээр сард баталсан Хөдөө аж ахуйн шинэ хуулийг хүчингүй болгохыг шаардаж байгаа байгаа юм. Шинэ хуулиар тариачдын ургацыг улсын мэдлийн төвүүдэд бага ч гэлээ тогтсон үнээр худалдаж авдаг байсныг болиулсан. Одоо тариачид нь улс даяар зах зээлийн үнээр ямар ч зах дээр бүтээгдэхүүнээ борлуулах боломжтой болж байгаагаас гадна үнийн хэлбэлзлээс сэргийлэх үүднээс том компаниудтай ургацаа тогтсон үнээр борлуулах тав хүртэлх жилийн гэрээ байгуулах боломжтой болгосон юм байна. Засгийн газар нь шинэ хуулийг хэрэгжүүлснээр фермерүүдийг орлогыг нэмэгдүүлнэ гэж тооцож байгаа аж. Харин фермерүүд нь чөлөөт зах зээлийн үнийн хэлбэлзлээр шалтаг хийж яваандаа том компаниудад бүх газраа алдана гэж үзээд ийнхүү эсэргүүцэл илэрхийлж байна. Үүний өмнө нэгдүгээр сарын сүүлээр болсон эсэргүүцлийн арга хэмжээний үеэр трактор унасан фермерүүд хот төв хүртэл зам хааж, цагдаа нарын эсрэг хүч хэрэглэн тэмцэж, олон зуун хүн гэмтэж, нэг хүн амиа алдаж байсан юм. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 20 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18