Монгол улсын Харцага цолтой бөхчүүдийн барилдаан гуравдугаар сард зохион байгуулагдана

М.Төгөлдөр
2021/02/24

Дэлхий даяар тархаад байгаа цар тахлын улмаас Монголын Үндэсний Бөхийн Холбооноос зохион байгуулагддаг олон барилдаанууд цуцлагдаад байгаа юм. Онцгой дэглэмийн энэ үед спортын уралдаан тэмцээнд оролцох тамирчдын тоо, зохион байгуулагдах хэв маяг өөрчлөгдөж байгаатай холбогдуулан үндэсний бөхийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх, бөхчүүдийн нийгмийн асуудалд анхаарал хандуулах, бөхийн барилдааныг зохион байгуулах эрх үүргийнхээ дагуу МҮБХ “Грийн шоу продакшн”-тай хамтран “Хийморь” төслийг хэрэгжүүлэхээр бэлтгэж байгаа аж. Тус төслөөр шинэлэг хэлбэрийн, онц сонирхолтой, шагналын сан өндөр, бөх сонирхогчдын таашаалд нийцсэн энэ цагийн идэр залуу улс, аймгийн цолтой шилдэг бөхчүүдийн цуврал барилдааныг зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.


Эхний барилдаанд Монгол Улсын харцага цолтой бөхчүүд оролцох бөгөөд барилдаан 2021 оны 03-р сарын 14-ний ням гаригт Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдахаар болжээ. Барилдах улсын харцага цолтой бөхчүүд 2021 оны 02-р сарын 25-ны өдрийн 15 цагт Монгол бөхийн өргөөнд барилдааны техникийн зөвлөгөөнд болох аж. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр