Өмгөөлөгч Б.Баасанцогт нь нийт 768 сая төгрөгийн үнэтэй таван автомашинтай

Н.Мижидмаа
2021/02/24

Хууль, шүүхийн эрх мэдэл бүхий хэсэг хүмүүс PARKVIEW хотхоны 752-р байрны дугаар тоотод цугласан бичлэг олон нийтийн анхаарлыг татаж байгаа юм. Тухайн үед СБД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч З.Болдбаатар, Булган аймгийн шүүгч Д.Отгонбаатар, МУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажилтан гэгдэх Б.Баасанцогт, АТГ-ын ажилтан П.Чулуунбаатар,  СБД, ЧД, БЗД-ийн шүүхийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Х.Идэр нар бичлэгт тодорхой харагддаг.

МУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажилтан гэгдэх Б.Баасанцогт нь  өөрийгөө өмгөөлөгч хийдэг, ҮАБЗ-д ажилладаг гэдэг нь ташаа мэдээлэл хэмээн ярьсан байдаг. Гэвч тэрбээр МУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газартай хамтран ажиллах үнэмлэхтэй нь анхаарал татаж байсан. Тэгвэл өөрийгөө  Өмгөөлөгч гэх Б.Баасанцогт нь Lexus 570BMW 528 приус 41, 2020 оны шинэ Land200 нийлсэн нийт таван автомашинтай. 

Тодруулбал, тэрбээр 2018 оны хар өнгийн Lexus 570 320 сая төгрөгийн автомашинтай. Мөн 2014 оны BMW 528  автомашин нь 200 сая төгрөгөөр үнэлэгддэг. 2014 оны Приус 41  автомашин нь 22 орчим сая төгрөг, Мөн 2009 оны приус автомашин нь 16 орчим сая төгрөгийн үнэтэй.  2020 оны шинэ ланд 200 маркын автомашин нь 210 орчим сая төгрөгөөр үнэлэгддэг. Б.Баасанцогт нь нийт 768 сая төгрөгөөр үнэлэгдэх таван автомашинтай. 

Мөн тухайн бичлэгт байсан эмэгтэйчүүдийн дансаар мөнгө шилжүүлсэн гэх мэдээллийн талаар тодруулахад ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү : Шалгалтын явцад тиймэрхүү зүйлүүд илэрч байгаа гэх мэдээллийг өгсөн байдаг. Тэгвэл мөнгө шилжүүлсэн гэх асуудалтай холбоотойгоор  эх сурвалжийн мэдээлж буйгаар МУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажилтан гэгдэж байсан өмгөөлөгч Б.Баасанцогт нь Иргэн "Д" гэх эмэгтэйн данс руу хоёр сая төгрөг шилжүүлж, Иргэн "Д" нь бусад эмэгтэйчүүдийн данс руу 500 мянган төгрөг тус бүр шилжүүлсэн байж болзошгүй гэх мэдээлэл байдаг.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 1 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 1 цагийн өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 1 цагийн өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 2 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 4 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 5 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 5 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 5 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 6 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 7 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 7 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/21
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21