"Зөв амьдрах ухаан" ТББ-ын байгууллагын тэргүүн Г.Загдаа болон түүний эхнэр Г.Амарсайхан нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал энэ сарын 25-нд буюу маргааш Нийслэлийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогдсон байна.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр Г.Загдаад зургаан жил хоёр сар, түүний эхнэр Г.Амарсайханд нэг жилийн хорих ял оноосон юм.
Тиймээс тэд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна