ЦЕГ: Биеэ үнэлэлт зохион байгуулсан нь үндэслэлтэй байна гэж үзсэн, бичлэгт байсан хүмүүсээс мэдүүлэг авсан

Н.Мижидмаа
Өчигдөр

Хууль, шүүхийн эрх мэдэл бүхий хэсэг хүмүүс PARKVIEW хотхоны 752-р байрны дугаар тоотод цугласан бичлэг олон нийтийн анхаарлыг татаж байгаа юм. Тухайн үед СБД-н Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч, З.Болдбаатар, Булган аймгийн шүүгч Д.Отгонбаатар, МУ-н үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажилтан Б.Баасанцогт, АТГ-ын ажилтан П.Чулуунбаатар,  СБД, ЧД, БЗД-ийн шүүхийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Х.Идэр нар байсан гэдгийг бичлэгт тодорхой харуулсан байдаг.

Энэ асуудлаар Манай сэтгүүлч Н.Өнөрцэцэг ЦЕГ-ын ХМТ-ийн дарга Б.Баатархүүгээс тодрууллаа.

ЦЕГ-ын ХМТ-ийн дарга Б.Баатархүү: : Бичлэг цацагдаад хоёр хонож байна. Гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй зүйлүүд яригдаж байна. МУ-ын эрүүгийн хуулийн 12.6.1-д заасан биеэ үнэлэлтийг зохион байгуулсан гэдгээр  хэрэг бүртгэлтийн хэрэг нээх саналтай прокурорт хүргүүлсэн. Амралтын өдөр хойшлуулашгүй ажиллагаа явуулж, тухайн газар байсан хүмүүсээс тайлбар авч, материалжуулсан.  Биеэ үнэлэлт зохион байгуулсан нь үндэслэлтэй байна гэж үзсэн. Нэр дурдагдсан хүмүүсээс ямартай ч мэдүүлэг, тайлбар авсан. Орон байрны бичлэг задарсныг мөн Цагдаагийн байгууллагаас шалгаж байна. 

Мөн тухайн бичлэгт байсан эмэгтэйчүүдийн дансаар мөнгө шилжүүлсэн гэх мэдээллийн талаар тодруулахад ЦЕГ-ын ХМТ-ийн дарга Б.Баатархүү: Шалгалтын явцад тиймэрхүү зүйлүүд илэрч байгаа. Эцэслэн хэрэг бүртгэлт нээгээд шалгаж тодруулах, мөрдөн шалгах үйл ажиллагааны талаар Прокурорын зөвшөөрлөөр мэдээлэл өгнө гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 27 минутын өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 36 минутын өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 39 минутын өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 1 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 3 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 4 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 5 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 5 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 5 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 6 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 6 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/21
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21