Б.Баасанцогт: Би ҮАБЗ-д ажилладаггүй, гомдол гаргана

Н.Мижидмаа
2021/02/20

Хууль, шүүх, ҮАБЗ-ийн ажилтан, АТГ-ын гишүүн гэх  хэсэг хүмүүс нэгэн хотхонд цугларсан бичлэг нь олон нийтийн анхаарлыг татаж байна. Өнөөдөр энэ асуудлаар сэтгүүлч, хуульчид Clubhoused ярилцах үеэр тус бичлэгт байсан ҮАБЗ-ийн ажилтан гэх Б.Баасанцогт энэ асуудалд тайлбар өглөө.
Б.Баасанцогт: Сошиал орчинд бичлэгийг тавьсанд харамсаж байна. Би энэ хүмүүстэй гэр бүлийн найзууд. Би ҮАБЗ-д ажилладаггүй. Бичлэг дээр байсан эмэгтэй бол нэгнийх нь эхнэр. Бид бол багийн найзууд. Архидалт зохион байгуулсан зүйл байхгүй. Нэгдүгээр сарын 20-ны камерын бичлэг. Үүнийг заавал шүүгчдийн албан тушаалд холбоод мушгиж байгаад харамсаж байна. Гансүх гэдэг хүнийг танина. ЗТ-ийн сайд байхад нь би МИАТ-д ажилладаг байсан. Ул мөргүйгээр хүнийг гүтгэж болохгүй. Мэдээллийн тэнцвэртэй байдлаар ханга. Хууль тогтоомжийг маш ноцтой зөрчиж байна. Найз нөхдийн уулзсан бичлэг аваад гүйцэтгэх ажиллагаа явуулах гэж байна. Хууль бусаар энэ бичлэгийг авсан гэж хардаж байна. Тодорхой нам бүлгийн хийсэн үйлдэл. Шүүгч нар хуваарилагдаж ирсэн хэргийг л шүүдэг. Бид нар 2004 оноос хойш гэр бүлийн найзууд. Би дахин хэлэхэд ҮАБЗ-д ажилладаггүй. Зориудаар ийм зүйл хийж байна. Би гомдол гаргана. Гэр бүлийн салалт, амиа хорлох дээр тулж байна. Отгонбаатарыг эмэгтэй хүнтэй байсныг гэр бүлийнхэн нь мэдэхгүй. 
Өмгөөлөх үйл ажиллагаанд хуульчид орж болохгүй. Би тэр 2-той ганц ч хэрэг дээр хамт орж байгаагүй. Найз нөхдийн харилцаа албан харилцаа зааг ялгаатай. Хүний амьдрал баялаг юм чинь бид хууль зөрчөөгүй. Чулуунбаатар, Идэр бид хэд бол гэр бүлийн найзууд, тэр эмэгтэй нь хамаагүй. Бидний бичлэг задарсан нь гэмт хэрэг гэж харж байна. Гаргаж тавьсан сайт, бичлэгийг задалсан хүмүүсийг шалгуулна гэх тайлбарыг өглөө.

Шүүгчид, ҮАБЗ-ийн ажилтан АТГ-ын албан тушаалтангууд хоорондоо уулздаг, гэр бүлийн найзууд гэх асуудал нь анхаарал татаж байна.Бид энэ асуудлаар тал бүрийн байр суурийг тодруулан хүргэх болно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 27 минутын өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 36 минутын өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 39 минутын өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 1 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 3 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 4 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 5 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 5 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 5 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 6 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 6 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/21
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21