Улсын Онцгой Комиссоос бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж байгаатай холбогдуулан цар тахлын түвшинг тогтоох, хэрэгжүүлэх түр журмыг боловсруулсан байна. Хоёрдугаар сарын 23-ны өдрөөс эхлэн шар түвшин буюу өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж ажиллана. Шаардлагатай тохиолдолд хэсэгчилсэн хязгаарлалтуудыг хийнэ. Ингэхдээ бусад газруудын үйл ажиллагаа хэвийн явагдана гэдгийг Шадар сайд А.Амарсайхан хэллээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна