Коронавирусний халдвараар өвчлөөд эдгэрсэн иргэд 90 хоногийн дараа вакцин хийлгэнэ

М.Төгөлдөр
Өчигдөр

Өнөөдрийн "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-ний явцын талаар өгсөн мэдээллээр вакцинтай холбоотой асуултын хүрээнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Эсрэг биет үүссэн буюу коронавирусний халдвараар өвчлөөд эдгэрсэн хүмүүсийн хувьд 90 хоногийн дараа вакцин хийлгэх зөвлөмжийг өгч байгаа юм байна. Вакциныг одоогоор эмнэлзүйн хувьд 18-аас дээш насны иргэдэд туршилт хийсэн байгаа учир бага насны хүүхдэд хийх тухай зөвлөмж байхгүй байгаа ба 16 настай хүүхдэд хийж болох туршилтуудыг хийж байгаа аж. Манай улсын хувьд ДЭМБ хүлээн зөвшөөрсөн Оксфордын Их Сургуулийн "AstraZeneca" вакцинийг /2021.02.15/ цөөн тоогоор эхний ээлжинд орж ирэх гэж байна. Мөн 2020.12.31-ний өдөр батлагдсан "Pfizer" вакцинууд манай улсад орж ирэх юм байна. 

Өнөөдрийн байдлаар дэлхийн 87 орон дархлаажуулалтын ажлаа хийгээд явж байна. Үүнээс 41 улс "AstraZeneca" вакцинийг ард иргэддээ хийж байгаа юм байна. Манай улсын хувьд эхний ээлжинд эмч, эмнэлэгийн байгууллага, онцгой байдлын ажилчид, экпорт нүүрс тээвэрт явж байгаа жолооч нарыг дархлаажуулна гэдгийг хэллээ. 

Манай улс вакциныг хоёр тунгаар хийж иргэдээ дархлаажуулна. Их Британид хийсэн судалгаагаар "AstraZeneca" вакцины дараа хэсэг газрын урвал нь 1000 тун тутамд 3-4 тохиолдол бүртгэгдэж байсан нь бусад вакцинтай харьцуулахад ижил түвшинд байна гэсэн дүн гарсан байна. 

Зарим хувийн аж ахуйн нэгжүүд иргэдээ вакцинжуулалтанд хамруулна гэж байгаа нь МУ-д мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд, зөвшөөрөгдсөн эм эмнэлэгийн хэрэгслийг оруулж ирж болно гэдгийг холбогдох хүмүүс хэлж байна. 

Монгол улсын Засгийн газраас вакцин хийлгээгүй иргэнд төрийн болон хувийн хэвшлээр үйлчлэхгүй гэдэг мэдээллийг өгөөгүй гэдгийг УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг хэллээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 20 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18