Эдийн засгаа хамгаалах вакцин ч бас хэрэгтэй байна

М.Төгөлдөр
2021/02/19

Сүүлийн өдрүүдэд Монгол улсын Засгийн газраас эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр батлаад байгааг тойрч олон олон асуудал сөхөгдөж байна.

Юуны өмнө эдийн засгийн орчинд энэ хэмжээний санхүүжилтийн шаардлага байгаа эсэхийг харвал мэдээжийн хэрэгцээ, эрэлт өндөр хэмжээнд хүрээд байна. Манай орны хувьд цар тахлын эсрэг вакцинжуулалт эхлэхээр төлөвлөгдсөн ч хэдий хугацаанд цар тахлын тархалт хумигдах хэмжээнд вакцинжуулалт хийгдэж дуусах нь тодорхой бус байдалтай хэвээр байна. 
Мөн хүндрээд байгаа эдийн засгийг сэргээх, ажил олгогчид ЖДҮ эрхлэгчдэд хэвийн түвшинд үйл ажиллагаагаа явуулахад шаардлагатай хямд өртөгтэй санхүүжилтийн эрэлт өндөр хэвээр байна. Өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд л гэхэд Монголбанкнаас Арилжааны банкуудад 230 тэрбум төгрөгийн урт хугацаат репо санхүүжилтийг олгосноор  аж ахуй нэгжүүд хүүний хувьд бодлогын хүүн дээр 4.5 нэгж хувийг нэмэгдүүлснээс хэтрэхгүй, хугацааны хувьд 2 жилээс дээш байхаар зээлийг авсан байна. Энэ репо санхүүжилтийн хөтөлбөрийг үргэлжлүүлж үйл ажиллагаа нь зогсонги байдалд байгаа аж ахуй нэгжүүдийг хэвийн түвшинд нь хүргэхээр жилийн 3 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай 2 их наяд төгрөгийг тус төлөвлөгөөнд тусгасан нь нүдээ олсон шийдвэр. Ялангуяа манай улсын хувьд эдийн засагт жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид чухал байр суурийг эзэлж, олон олон айл өрхийн орлогыг залгуулж байдаг анхаарах ёстой салбаруудын нэг. Тэр ч утгаараа урт хугацаатай, өртөг багатай санхүүжилтийг олгох нь ЖДҮ, үйлчилгээний үйл ажиллагааг сэргээж, ажлын байрыг хадгалаж, цалин хөлсөөр дамжин иргэдийн худалдан авах чадварыг дэмжиж буй эерэг алхам  болохоор байна.
Мөн эргэн төлөлтөөсөө санхүүжигддэг банкны системийн чухал хөтөлбөрийн нэг 6  хувийн ипотекийн зээлийн хувьд ихэнх иргэд зээлийн эргэн төлөлтөө хойшлуулснаас болж шинээр зээлдэгчдэд олгох дахин санхүүжилтийн хэмжээ тасалдахад хүрээд байна. Энэ нь  арилжааны банкууд дээр тус хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэдийн урт дарааллыг үүсгэснээр харагдана. Тэгвэл энэхүү хөтөлбөрийг ирэх 3 жилд үргэлжлүүлэн хэвийн санхүүжүүлэхийн зэрэгцээ шинээр орон сууцны дэд бүтцийг нэмэгдүүлэхэд анхаарч 3 их наядыг зарцуулахаар төсөвлөжээ. Энэ мэтчилэн эдийн засгийг буцаад богино хугацаанд сэргээхэд зориулсан төсөл хөтөлбөрүүдэд санхүүжилтийг шуурхай олгож эхлэхээр болжээ.
Энэ мэдээг дагаад иргэд олон нийтийн хувьд мөнгө хэвлэж, инфляцийг нэмэгдүүлэх, валютын ханшийг өсгөх бодлого Төв банкнаас баримталж байгаа талаар нэлээдгүй мэдээлэл гараад байна. Нэгдүгээрт, мөнгө хэвлэх асуудал үүсгэхгүй гэдгийг холбогдох байгууллагаас мэдэгдлээ. Учир нь  хөтөлбөрийн санхүүжилтүүд арилжааны банкуудын Төв банкинд, төв банкны үнэт цаас худалдаж авах хэлбэрээр байршуулсан 8  их наядын мөнгөн хөрөнгийг эргэлтэнд оруулах асуудал яригдаж байгаа аж. Арилжааны банкууд эдийн засгийн эрсдэлтэй энэ цаг үед иргэд, ААН-үүдэд зээл олгохоос болгоомжилж, Төв банкны үнэт цаасыг худалдан авах замаар зээлийн эх үүсвэрээ түгжих болжээ. Иймээс зах зээл дээрээс хадгаламж хэлбэрээр татагдаж, түгжигдсэн эх үүсвэр эргээд хүндэрсэн ААН, ЖДҮ иргэдэд зээл болж очих боломж нээгдэж байна.
Нөгөө талаар зах зээл дээр инфляц буюу мөнгөний нийлүүлэлтээс үүдэлтэй үнийн түвшний хэт хөөрөгдөл, валютын ханшийн савалгаа үүсэхээс иргэд эмээх байдал анзаарагдах болсон. Энэ тал дээр халамжийг мөнгө олгохгүй, зах зээл рүү шууд мөнгө нийлүүлэх бус харин үйлдвэрлэл, үйлчилгээ, ААН-ын үйл ажиллагааг дэмжих байдлаар, 3 жилийн хугацаанд шат дараалсан санхүүжилтүүдийг олгож байгааг юуны түрүүнд анхаарч авч үзэх нь зүйтэй. Инфляцын хувьд зах  зээл дээр иргэд олон нийтийн эрэлт, худалдан авах чадвар буурсантай холбоотой өнгөрсөн оны нэгдүгээр сараас нам  дор түвшинд хадгалагдаж ирсэн  бөгөөд оны эцэст гэхэд 2.3 хувьтай гарчээ. Нэгэнт хэт бага байгаа эдийн засгийн өсөлтийг тэтгэх зүйтэй ба энэ үед инфляцыг огцом хэлбэлзүүлэхгүйгээр мөнгөний зөөлөн бодлогыг хэрэгжүүлж зорилтод 6 хувийн түвшинд барих хангалттай орон зай байна. Харин валютын ханшийн хувьд түүнийг тойрсон нөхцөл байдал өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад харьцангуй таатай нөхцөлд байна. Тухайлбал ГВАН 4.5 тэрбум ам.доллар болж түүхэн дээд хэмжээндээ хүрч, гадаад зах зээл дээр экспортын түүхий эдийн ханш тогтвортой өндөр түвшинд хадгалагдахаар байгаа, ойрын хугацаанд төлөх гадаад өр төлбөрөө хойшлуулсан зэргээс харахад валютын ханшийн огцом савлагааг бий болгохгүйгээр, удирдах бүрэн боломжтой харагдаж байгаа юм.
Эцэст нь эдийн засгийг богино хугацаанд хэвийн түвшинд аваачихад шаардлагатай санхүүжилтийг цаг алдалгүй оновчтой сувгаар хүртээмжтэй хуваарилах нь нэн чухал байсан. Харин мөнгө хэвлэх замаар бус банкны системийн хуримтлагдсан эх үүсвэрийг Төр зохистой менежмент хийж зах зээлд эрүүл байдлаар нийлүүлж, царцанги байдалтай эдийн засгийг хөдөлгөх гэсэн зоримог "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө"-г цаг үеэ мэдэрч, хэрэгжүүлэх цаг нь болсон гэж харж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх холимог тулаанч Б.Энх-Оргилд баяр хүргэлээ 6 цагийн өмнө
Бохир усны "Туул-1" коллекторын шугам угсралтын ажил үргэлжилж байна 6 цагийн өмнө
Х.Нямбаатар: Бодлого, төлөвлөлттэйгөөр ажлаа уялдуулж, утаанаас сална 8 цагийн өмнө
Монгол-Болгарын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тэмдэглэлээ 12 цагийн өмнө
ӨМӨЗО-нд цахимаар үнээ маллаж, хянадаг болжээ 13 цагийн өмнө
"Ханын материал орон сууцжуулах" төслийн газар чөлөөлөлтийн явц 98 хувьтай үргэлжилж байна 13 цагийн өмнө
Өнөөдөр Нийслэлд -10 градус хүйтэрч үдээс хойш цас орно 13 цагийн өмнө
Скай-ресорт руу өдөр бүр автобус үйлчилнэ Өчигдөр
Улаанбурханы нөхцөл байдлын мэдээ Өчигдөр
Нийслэлийн 2026 оны төсвийг баталлаа Өчигдөр
Ирэх долоо хоногт бага ангийг танхимаар дунд анги цахимаар орно Өчигдөр
Өвөл инверс үүсэж, утаа тухайн орчиндоо бөөгнөрдөг Өчигдөр
Н.Учрал: 18 сараар тэтгэврийн зээл авсан ахмадуудын зээлийн хугацааг 36 сар хүртэл сунгахаар ойлголцлоо Өчигдөр
Итали улстай аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичгийг байгууллаа Өчигдөр
Р.Булгамаа: Амьдрал зохиож үзээгүй шүүгчид гэр бүл, хүүхдийн хувь заяаг дэнслэх нь юу л бол Өчигдөр
Хар өнгийн автомашин хүн мөргөөд зугтаажээ Өчигдөр
Зудын урьдчилсан төлөвөөс харахад мал өвөлжилт нийт нутгийн 4 хувьд нэн их, 17 хувьд их эрсдэлтэй гарчээ Өчигдөр
Монгол, Итали улстай боловсрол, соёлын салбарт хамтран ажиллана Өчигдөр
Нийслэлийн 182 сургуульд ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэллээ Өчигдөр
Нийслэлийн хэмжээнд энэ онд 3933 нэгж талбай чөлөөлжээ Өчигдөр