Шатрын дэлхийн аваргад Төрийн банк оролцож байна

Н.Мижидмаа
2021/02/19

Шатрын дэлхийн аварга шалгаруулах Корпорациудынанхдугаар онлайн тэмцээн энэ сарын 19-нээс 21-нд болно. Тэмцээнд 78 улсын 282 багийн 1467 шатарчин оролцох бөгөөд дэлхийн топ 30 их мастер багт багтан тоглох мэдүүлгээ өгөөд байгаа аж.

Тус тэмцээнд оролцох дэлхийн топ корпорациудаасдурьдвалCredit SuisseMicrosoftDeutsche bankPaypallEmiratesBoschGoogleGoldman SachsChaseOracleDeloitteBloombergAmerican ExpressMorgan StanleySamsung ElectronicsAmazon” зэрэг шилдэг компаниудын нэрийн өмнөөс их мастерууд өрсөлдөх юм. Харин анхдугаар тэмцээнд дэлхийн супер их мастер Магнус Карлсэн Киндеред группын 1-р ширээнд тоглох болОХУ-ын супер их мастер Ян Алекса́ндрович Непо́мнящий Сбер банкны 1-р ширээнд, Голландын их мастер Аниш Кумар Гири Европа группын 1-р ширээнд тоглохоор мэдүүлгээ өгчээ.

Тус тэмцээн нь ямарваа нэгэн төлбөр хураамжгүй цахимаар зохион байгуулагдаж байгаа бөгөөд Монгол Улсаа төлөөлөн Оюуны спортыг дэмжигч, Төрийн банкнаас дараах бүрэлдэхүүнийг Корпорациудын дэлхийн аваргад оролцуулахаар бэлтгэл сургуулилтыг базааж байна. Багийн ахлагч Арена Их мастер И.Отгонбат оролцох бол 1-р ширээндТөрийн банкны ажилтан, тамирчин Их мастер Ц. Батчулуун2-р ширээнд Төрийн банкны "Зам тээврийн яам" Тооцооны төвийн захирал Ж. Цогзолбоо, 3-р ширээнд Их мастер Б. Мөнгөнтуул4-р ширээнд Төрийн банкны "Нарлаг дэнж" Тооцооны төвийн захирал Г. Лхагвадорж, 5-р ширээнд Төрийн банкны элчтамирчин дэлхийн шатрын холбооны мастер Д. Мөнхзул6-р ширээ Төрийн банкны "Өргөө" Тооцооны төвийн захирал С.Содгэрэл нар Монгол Улсаа төлөөлөн оролцох юм байна. 

 Тэмцээнийг 47.5 сая хэрэглэгчтэй www.chess.com вэбсайт шууд дамжуулна. 

Дээрх шилдэг компаниудтай өрсөлдөж, Монгол Улсаа төлөөлөн тэмцээнд оролцох шатарчиддаа өндөр амжилтыг хүсье!

 Багуудын жагсаалт: www.chess-results.com/tnr549090.aspx?lan=1&art=16&flag=30

 Арга хэмжээний вэбсайт: https://worldcorporate.fide.co...

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 27 минутын өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 36 минутын өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 39 минутын өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 1 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 3 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 4 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 5 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 5 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 5 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 6 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 6 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/21
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21