Ерөнхий сайд Астразенека вакциныг арилжааны шугамаар авах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ

Н.Мижидмаа
2021/02/19

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хун-ыг 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч уулзав. Элчин сайд уулзалтын эхэнд БНСУ-ын Ерөнхий сайд Жон Сэ Гюн-ий мэндчилгээг уламжилж баяр хүргэв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийтлэг үнэт зүйлстэй "гуравдагч хөрш" БНСУ-тай "Иж бүрэн түншлэл"-ийн харилцааг улам гүнзгийрүүлж "Стратегийн түншлэл"-д хүргэн ахиулах, дээд, өндөр түвшинд харилцан айлчлалын давтамжаа улам нэмэгдүүлэхийн төлөө байгаагаа нотлов. Талууд БНСУ-ын хөнгөлөлттэй зээлийн төсөл, хөтөлбөрүүд, ялангуяа орон сууцны "Солонго 1, 2" хороолол, "10 аймгийн төвд дулааны станц барих" төслийн явцыг эрчимжүүлэх талаар ярилцав. Энэ нь Засгийн газраас залуучуудаа орон сууцжуулах зорилттой уялдаа холбоотойг  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцлов. БНСУ-ын дэвшүүлсэн Шинэ Умардын бодлогын хүрээнд зам тээвэр, дэд бүтэц, эрчим хүч, логистик, уул уурхай зэрэг салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлж, хөрөнгө оруулалт, эдийн засгийн харилцааг дорвитой хөгжүүлэх томоохон төсөл, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхийн төлөө байгаагаа хэлэв. Мөн "Ковид-19"-ийн эсрэг Астразенека вакциныг арилжааны шугамаар авах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Цар тахлын энэ үед монгол иргэдийг татан авах, тусгай үүргийн нислэг үйлдэх зэрэгт харилцан дэмжлэг үзүүлж ажиллах нь зүйтэй гэдэгт талууд санал нэгдэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 27 минутын өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 36 минутын өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 39 минутын өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 1 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 3 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 4 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 5 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 5 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 5 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 6 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 6 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/21
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21