Гуравдугаар сард нийт 12 удаагийн нислэг үйлдэж иргэдээ татан авна

Н.Мижидмаа
2021/02/18

Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг: Гадаад улсаас иргэдээ татан авах ажлыг эрчимжүүлж байгаа. Нэгдүгээрт гадаад улсаас ирж байгаа иргэдийн тусгаарлах хоногийг бууруулах , тусгай үүргийн нислэгийн хуваарийг 2-4 сараар батлах, иргэдэд зочид буудлын тусгаарлах сонголт нэмж сонголт олгох, МИАТ компанийн тийзийн үнийг боломжит үнээр бууруулах шийдвэрийг гаргасан. Тусгаарлах хоногтой холбоотой шийдвэрийг гаргахдаа гадаадаас ирсэн иргэдийг 10 хоног тусгаарлаад , нийт 14 хоног тусгаарлах шаардлагыг харгалзаад үлдсэн 4 хоногийг гэрээр нь тусгаарлан ажиглах шийдвэр гарсан. Гадаадаас ирэх иргэд тухайн улсдаа заавал шинжилгээнд хамрагдах нийтлэг шаардлага хэвээр  тавигдана. Ирээд хоёр дахь, найм дахь хоног дээр шинжилгээ өгөөд 10 дахь хоногтоо тусгаарлах байраас гарна. Дөрөвдүгээр сарын нислэгийг гуравдугаар сард танилцуулна. Хоёрдугаар сарын 19-нд БНСУ руу иргэдээ татан авах нислэг үйлдэнэ. 2 сарын 27-нд МУ-ын жудо, хөлбөмбөгийн тамирчдыг гадаад улс руу тэмцээн уралдаанд оролцох бэлтгэл сургуулилт хийх боломжийг олгох үүднээс Хүннү Эйр компанийн нислэг хийгдэнэ. Энэ нислэгээр буцахдаа буюу Казакстан улсын Алмати хотоос 85 орчим иргэнээ эх орондоо ирүүлэх боломж бүрдсэн. 2 сарын 24-нд Турк улсын Истанбул хот руу нислэг үйлдэж иргэдээ татна. 2 сарын 26-нд БНСУ руу нислэг үйлдэж мөн иргэдээ татна. 

Гуравдугаар сард нийт 12 нислэг үйлдэнэ. БНСУ руу  6 удаагийн нислэгийн  хоёр нь зөвхөн транзит зорчигчид авна. Токио руу 3 удаагийн нислэг үйлдэнэ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 27 минутын өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 36 минутын өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 39 минутын өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 1 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 3 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 4 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 5 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 5 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 5 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 6 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 6 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/21
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21