Дулааны 3-р Цахилгаан станц ТӨХК: Туул голд бохирын хоолойгоор бохир цутгасан нь бидний алдаа

Н.Мижидмаа
2021/02/17

"ДЦС-III" ТӨХК нь 1968 онд байгуулсан аврах гарцаар үнс зайлуулсан усаа Туул голд цутгаж байсан мэдээллийн мөрөөр бид холбогдох хүмүүсээс тайлбар авсан юм. Туул голын сав газрын захиргааны зүгээс ДЦС-III нь мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр аливаа үйл ажиллагааг хийж болохгүй ба бидэнд мэдээлэх байсан. Гэтэл хууль зөрчин ноцтой үйлдэл гаргалаа. НМХГ, БОАЖЯ, Байгаль Орчны Газар, Усны газар, Туул голын сав газрын захиргаа зэрэг байгууллагууд газар дээр нь ирж ажиллан хууль бус үйл ажиллагааг нь зогсоосон талаар хэлж байгаа юм. Туул голд цутгасан байршил дээрээс нь дээж авч хоёр лабораторид шинжлүүлж, дүгнэлт гарсны дараа хуулийн хүрээнд арга хэмжээ авна гэдгийг мөн хэлсэн юм. Энэ үеэр Эрчим Хүчний Яам болон ДЦС-III удирдлагууд үнс зайлуулах сангийн үйл ажиллагаатай танилцаж явсан юм. Бид чухам юу болсон талаар тодруулахад: 2020 онд эхлүүлсэн шинэ үнсэн сангийн ажил хүйтний улирал ирсэнтэй холбоотойгоор дуусаагүй байсан учир усыг зайлуулах шаардлагатай байснаас үүдэж хуучны аврах гарцыг ашиглан ийм үйлдэл гаргасан. Удирдлагын зүгээс энэ талаар мэдэж байсан. Харин энэ нь бидний хариуцлагагүй үйлдэл мөн хийгээд үүнд бид 100 хувь буруугаа хүлээж байгаа гэдэг тайлбарыг өгсөн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2 минутын өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 5 минутын өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 1 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 3 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 3 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 4 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 4 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 5 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 5 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 5 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/21
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21