А.Амбасэлмаа: Иргэд гэрээр дур мэдэн эмчилгээ хийж хүндрүүлж байсан тохиолдол бий учир эмчилгээний талаар нарийн хэлэхгүй

М.Төгөлдөр
2021/02/16

Өнөөдөр /2021.02.16/ "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-ний хүрээнд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа сэтгүүлчдийн асуултанд хариулахдаа: 

-"Оюу-Толгой" ХХК-ийн ажилтан, Баянгол дүүргээс коронавирус илэрч, батлагдсан гэдэг мэдээлэл байхгүй. Коронавирусээр өвчлөөд эдгэрсэн иргэдээс дахин өвчилсөн тохиолдол байхгүй. Эмчилгээний хувьд хүн бүрийн биеийн байдал  харилцан адилгүй тул өөр өөр эмчилгээ хийгддэг. Эмчилгээний талаар нарийн мэдээлэл өгөх боломж байхгүй. Дархлаа дэмжих, архаг хууч өвчинтэй, өөр зовиуртай бол түүнийх нь дагуу эмчилгээ явагддаг. Өмнө нь гэрээрээ дур мэдэн эмчлэх гэж хүндрүүлсэн хэд хэдэн тохиолдол бий. Тиймээс ийм тийм эм уугаарай гэж зөвлөж болдоггүй юм. 

Өргөжүүлсэн тандалт хийхэд 8-9 тохиолдол нэмэгдэж байсан. "Нэг хаалга-Нэг шинжилгээ" нь иргэдийн хариуцлагыг нэмэгдүүлж, батлагдсан тохиолдлууд хавьтлаа хэлэхгүй нууснаас үүдэж гарч ирсэн. Өдөрт батлагдаж байгаа тохиолдлуудаас болж өнөөдрийн байдлаар эмнэлэгийн ачаалал ихэссэн зүйл байхгүй байна гэдгийг хэллээ. 





0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 20 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18