Д.Сумъяабазар: Шинжилгээний хариу 72 цагийн хүчинтэй гэдэг яриаг гаргасан жинхэнэ эзнийг ол

М.Төгөлдөр
2021/02/15

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тэрээр "Нэг хаалга-Нэг шинжилгээ" бол өрхийн нэг иргэнээс авах шинжилгээ болохоос бус иргэн бүрээс шинжилгээ авна гэсэн үг огт биш. Миний бие ийм үүрэг даалгавар өгөөгүй. Өрхийн нэг иргэний шинжилгээг үндэслэн гэр бүлийн гишүүд дэлгүүр, эмийн сангаар үйлчлүүлэх эрхтэй. Шинжилгээний хүчинтэй хугацаа нь 72 цагийн хүчинтэй гэдэг яриаг гаргасан жинхэнэ эзнийг олж хариуцлага тооцох хэрэгтэй. Тийм зүйл огт байхгүй. Иргэдэд чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлэх хэрэгтэй байна. Иргэн бүрээс шинжилгээ авах лабораторийн хүчин чадал байхгүй. Хоёрдугаар сарын 23-ны өдрийн дотор 412 мянган өрхийг шинжилгээнд хамруулах зорилготой ажиллаж байна. Энэ мэт ойлголтын зөрүүгээс болж иргэдэд чирэгдэл учруулж байна. Үүнээс гадна автобусны тоог нэмж 210 болгох хэрэгтэй байна. Эмнэлэгийн байгууллагаар үйлчлүүлэх иргэд эмчид үзүүлэх цагаа авч автобусаар зорчино хэмээн хэллээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 20 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18