М.Ганбаатар: Тиймээ, бид гурилын цардуул ашиглан дотооддоо барьцалдуулагч боловсруулж байгаа нь үнэн

М.Төгөлдөр
2021/02/13

“Таван Толгой Түлш” компани нь сайжруулсан шахмал түлшнийхээ барьцалдуулагч бодисонд гурил хольж байна гэсэн мэдээллийн дагуу “Таван Толгой Түлш” компанийн захирал М.Ганбаатараас тодрууллаа.

-Танай компани иргэд болон Засгийн газраас нууцалсан байдлаар шахмал
түлшиндээ “Алтан Тариа” ХК-ийн 2-р гурил хольсон байж болзошгүй тухай цахим
орчинд мэдээлэл гараад байна. Энэ талаар танаас тодруулах гэсэн юм?

-Нууцалсан асуудал огт байхгүй. Бид сайжруулсан шахмал түлшний барьцалдуулагчийг дотооддоо өөрсдөө үйлдвэрлэхийн тулд мэргэжлийн байгууллагын заавар зөвөлгөөний дагуу дотоодын компаниудтайгаа хамтран боловсруулалт хийж байгаа. Боловсруулалт амжилттай дууссан тохиолдолд ард иргэдэд нээлттэй мэдээлэл хийн танилцуулах гэж байна. Бид анх үйл ажиллагаа явуулж эхэлсэн цагаас эхлэн БНХАУ-аас барьцалдуулагч импортоор худалдан авч байна. Үүнд жил бүр 12 тэрбум төгрөг зарцуулж байна. Хэрэв бид дотооддоо өөрсдөө бэлтгэж чадвал 30%-40% хямдаар нийлүүлж хэмнэлт гаргах боломжтой.
-Тэгвэл танайх Алтан Тариа ХК-ийн гурил ашиглан боловсруулалтын туршилт хийж
байгаа нь үнэн гэсэн үг үү?

-Тиймээ, бид гурилын цардуул ашиглан дотооддоо барьцалдуулагч боловсруулж байгаа нь үнэн. Манайх Алтан Тариа болон бусад компанитай хамтран ажиллаж байна. Гэрээ хэлцэлүүд ч бий. Танилцахад нээлттэй.
-Өнөөдрийн гэр хорооллын айл өрхүүдийн хэрэглэж байгаа шахмал түлш нь
стандартын дагуу шаардлага хангаж байгаа юу?

-Айл өрхүүд маань стандартынхаа дагуу үйлдвэрлэсэн шахмал түлшээ түлж байгаа. Ер нь аливаа бүтээгдэхүүн тасралтгүй сайжирч боловсорч байх ёстой. Энэ зарчмаар бид зүүн бүсийн шинэ үйлдвэрээ олон улсын стандартын дагуу бүтээн байгуулсан. Удахгүй барьцалдуулагчаа ч гэсэн бид өөрсдөө бэлэн болгодог болохоор шуурхай ажиллаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 20 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18