Дорнод аймаг руу өөр хүний шинжилгээний хариутай иргэн нэвтэрчээ

М.Төгөлдөр
2021/02/11

Улаанбаатар хотоос Дорнод аймагтаа ирэх хүсэлт гаргасан иргэдийг сар шинийн баяраас өмнө татан авах ажлыг Аймгийн Онцгой комисс, Шуурхай штабын шийдвэрээр 2 дугаар сарын 7, 9-ний өдрүүдэд автобусаар нийт 85 иргэнийг гэрт нь ирүүлсэн байна.

Гэвч 9-ний өдрийн автобусаар ирэх зөвшөөрөлтэй 45 иргэдийн дотор шинжилгээний хариу гараагүй 4 иргэнийг тухайн үед нь автобусанд суулгалгүй үлдээсэн байна. Гэтэл иргэн Б-ын нэр, бичиг баримт, шинжилгээний хариуг ашиглан иргэн Н автобусанд сууж Улаанбаатар хотоос гарчээ.
Түүнчлэн Хөлөнбуйрын постоор нэвтрэх үедээ ч иргэн Б-ын нэрээр мэдээлэл, гэрийн тусгаарлалтын баталгааг бөглөж орж ирснийг 2 дугаар сарын 10-ны өдөр СЭМТөв, Тандалтын бүлэг илрүүлж, Шуурхай штабт яаралтай мэдээлж, цагдаагийн газарт шилжүүлэн шалгалтын ажил явагдаж байна.
Иргэн Н нь 2 дугаар сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 3-р байнгын цэгт шинжилгээ өгч, хариу 10-ны өдрийн 15:58 цагт СӨРӨГ гарсан. Шинжилгээний хариу гараагүй байхад Дорнод аймагруу нэвтэрсэн иргэн Н-ний PCR нь эерэг гарсан бол түүнтэй нэг автобусанд ирсэн 41 иргэнд халдвар тараагаад зогсохгүй аймгийн хэмжээнд халдварын голомт үүсгэх маш том эрсдэл дагуулах байлаа гэж Дорнод аймгийн Онцгой Комисс, Шуурхай штабаас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 16 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 19 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18