Айл өрхүүдийг тогоо хэмнэхийг уриалж байна

М.Төгөлдөр
2021/02/11

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр айл өрх, албан байгууллагын цахилгаан дулааны төлбөрийг ирэх долдугаар сар хүртэл төрөөс хариуцах болсонтой холбогдуулан “Эрдэнэс Монгол” нэгдлийн зүгээс “Тогоо хэмнэе” аяныг санаачлан зохион байгуулж байна. Цар тахлын дэгдэлттэй байгаа энэ үед “Эрдэнэс Монгол”-ын охин компани “Багануур” “Шивээ-Овоо” ХК-ийн нийт 1700 гаруй уурхайчин 3-4 ээлжээр тасралтгүй ажиллан, төвийн бүсийн цахилгаан, дулааны станцуудад хоногт 21 мянга гаруй тонн нүүрс нийлүүлж байгаа аж.

Түүнчлэн зөвхөн ДЦС-4 ТӨХК-ийн хувьд  1400 ажилтан дөрвөн ээлжээр ажиллаж, цагт 770 мегаватт цахилгаан эрчим хүч, 800 гегакалори дулааны эрчим хүч үйлдвэрлэж байна. Засгаас хэрэгжүүлж байгаа энэ ажлын санхүүжилтыг улсын болон орон нутгийн төсөвт нэг их наяд гаруй төгрөг төвлөрүүлдэг “Эрдэнэт” ТӨХК хариуцахаар болсон. Иймд цар тахлын дэгдэлттэй байгаа энэ үед Монгол Улсын Загийн газар, ард иргэдийнхээ ачаанаас хөнгөвчилж, цаг наргүй ажиллаж буй уурхайчдынхаа   хөдөлмөрийг хүндэтгэн “Тогоо хэмнэе” аяныг хэрэгжүүлж эхэлжээ. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа “Эрчим хүчний зохистой хэрэглээг бий болгож, Засгийн газрын бодлого шийдвэрт дэмжлэг үзүүлэн, эх орныхоо эдийн засагт хувь нэмрээ оруулж, “Тогоо хэмнэе” аянд нэгдэхийг ард иргэд, аж ахуйн нэгжүүддээ уриалж байна” гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 16 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 19 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18