Төмөр үхэр жилийн сар шинийг хамтдаа тэмдэглэе Монгол, Хятадын соёлын солилцоо арга хэмжээний нээлт боллоо

М.Төгөлдөр
2021/02/10

Монгол, Хятадын хоёр улсын ард түмний харилцан ойлголцлыг ахиулах, уламжлалт найрамдлыг нэмэгдүүлэх зорилгоор “Төмөр үхэр жилийн сар шинийг хамтдаа тэмдэглэе” 2021 оны Монгол, Хятадын сар шиний соёлын солилцооны арга хэмжээг ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн алба, БНХАУ-аас Монгол улсад суугаа элчин сайдын яам хамтран 2021 оны 2-р сарын 10-ны өдрөөс эхэлж, 3-р сарын дунд хүртэл зохион байгуулахаар болсон байна. Тус арга хэмжээгээр Цагаан сараар сэдэвлэсэн нэвтрүүлэг, Уран сайхны тоглолт, Олон ангит кино, уран сайханы киног олон нийтэд хүргэх юм байна.

Нэг. Цагаан сараар сэдэвлэсэн нэвтрүүлэг 
1. “Цагаан сарын бараа”, “Миний Хятадын цагаан сар” гэсэн цуврал видео, үүнд Хятадын цагаан сарын уламжлалт зан заншлыг танилцуулах бөгөөд Монгол улсын найз Хятад оронд шинэ жилийг өнгөрүүлсэн үлгэрийг ярьж өгөх болно.    2. “Үханиас ирүүлсэн цагаан сарын мэндчилгээ”, “Бяцхан Буянгийн цэнгэлтэй цагаан сар” гэсэн видео нь цагаан сарын үеэр жирийн хүмүүс “Олон нийтийн төлөө өөрийн гэр бүлийн амьдралаа орхиж”, бүх нийтээр цар тахалтай тэмцэх тэмцэлд оролцож байгаа сэтгэл хөдөлгөм үлгэрийг танилцуулах болно.          3. “Малчны сайн сайхан амьдрал” нь малчдын ядуурлаас ангижирсан, шинэ гэр орноо байгуулж байгаа, сайн сайхан амьдралаа цогцлоож байгаа байдлыг танилцуулна. 4. “Түмний дуулах дуртай дуунууд гэсэн онцгой нэвтрүүлэг, сонгодог дуунуудаас сонгон сонирхуулж, сайн сайхан ой санамжийг харуулах гэсэн юм. 
Хоёр. Уран сайхны тоглолт Нэг нь циркийн жүжиг “Дүүлил”. цирк, илбэ, хөгжмөөр гол илрүүлэх арга болгож, үзэгчдэд гайхамшигт харааны дайллага хийж, аяны шувуудын оршин аж төрөх, нүүх явцаар дамжуулж, хүн төрөлхтөн экологи болон эх байгалиа хайрлан хамгаалж, ногоон экологийг нандигнарай хэмээн уриалав. Уг тоглолт нь ур чадвар сайтай, олон улсад олон удаа тойрон тоглоод үзэгчдийн магтаал сайшаалыг хүртсээр байна. Хоёрт  концерт. “Шинэ эриний гараа” цагаан сарын концерт 2-р сарын 14-ний оройн 21:30 цагт Улаанбаатарын телевизээр нэвтрүүлнэ, дуу бүжиг, хөгжим дууриар голлож, агуугаар жигтэй сайхан. “Хүүхдийн дэвжээ” хүүхдийн цагаан сарын концертыг 2-р сарын 12-ны оройн 18:50 цагт Монгол улсын боловсрол телевизийн хүүхдийн сувгаар нэвтрүүлнэ. Үнэн цайлгаан, сайхны хүүхдийн ертөнцөд үзэгчдийг дагуулах бөгөөд хүүхдийн цайлгаа, сониуч байдлыг харуулах болно. “Хятадын хайр, сэтгэл хамтдаа” 2021 оны Хятадын харьяат, Хятадын хүмүүсийн цахим цагаан сарын концерт цахимаар нэвтрүүлэх болно. Энэ нь хилийн чанадын ахан дүүст цагаан сарын мэндчилгээ сайн сайхны ерөөлийг дэвшүүлэх болно. 
Гурав. Олон ангит кино Үүнд: “Бүгд сайхан байна”, “Хамтдаа” гэсэн 2 шилдэг олон ангит кино. Төв хотын амраг хосын кино “Бүгд сайхан байна” нэгэн жирийн гэр бүлд болсон үйл явдлыг харуулсан кино, 2-р сарын 1-ний өдрөөс Монголын боловсрол телевизийн Asian box сувгаар нэвтрүүлнэ. Цар тахалтай тэмцсэн баримтат кино “Хамтдаа” үнэн бодит үйл явдлаар сэдэвлэж өөрчилсөн кино, эгэл жирийн хүмүүс цар тахалтай тэмцсэн үйл явдал болно, цагаан сарын үеэр Монгол улсын NTN,VTV,Малчин телевизээр нэвтрүүлнэ. Үүнээс гадна Монгол улсын ТВ2, ТВ6,  СТАР ТВ, MNС телевизээр NTN телевизээр гаргаж байсан “Бээжингийн амраг хосын үлгэр”, “Дандаа гэнэтийн бэлэг” кино, “Учран золгох зоог”, “Эвтэй гэр бүл бүх юм өөдрөг”, “Хөгшин нөхөр” олон ангит уран сайхны киног дамжуулна.  

Дөрөв. Уран сайханы кино  “Миний ахыг яаралтай аваад яваач”, “Барьцаалагч”, “Сэтгэлзүйн гэмт хэрэг” 3 киног 2-р сарын 12-ны өдөр, 13-ны өдөр, 14-ний өдрийн 13:20 цагт Монгол улсын боловсрол телевизийн киноны сувагт анх нэвтрүүлнэ. 2-р сарын сүүлчээр Монгол улсын Улаанбаатар телевизэд дахин нэвтрүүлнэ. “Миний ахыг яаралтай аваад яваач” сургуулийн хорооны инээдмийн хүмүүст нэгийг бодогдуулам ухаарлын кино. “Барьцаалагч”, “Сэтгэл зүйн гэмт хэрэг” адал явдал зодоонтой, хүмүүсийн сонирхлыг их татдаг кино байна.
Тав. Хайр солилцооны арга хэмжээ. Бид “Цахимаар шинэ жилийн золголт хийх” арга хэмжээг зохион байгуулна. “Төмөр үхэр жилийн мэндийг хүргэе” цахим карт хийж, Монгол улсын найз нартаа хамгийн сайн сайхан чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлнэ. “Төмөр үхэр жилийн мэндчилгээ” Н5 хэвлэл мэдээллийн контент хийж, Хятадын харьяат, хятад хүмүүст цагаан сарын мэндчилгээ дэвшүүлнэ. Үүнээс гадна, Монгол Улсын цар тахалтай тэмцэж байгааг дэмжиж, бид Монгол улсын хэвлэл мэдээлэл соёлын салбарын найз нарт цар тахалтай тэмцэх бараа бүтээгдэхүүн хандивлахаар бэлтгэж, анхаарал хандуулж байгаа болон мэндчилгээг дэвшүүлж байгаа сэтгэлээ илтгэх болно. 
Зургаа. Монголын сошиал хэрэглэгчидэд арга хэмжээг дамжуулах  зорилгоор, бид АРР,  үүрэн телефон, цахим мэдээллийн хэрэгслийг цахимаар гол болгож ажиллах болно. Олон ангит кино, уран сайханы кино, цагаан сарын концертыг Монгол улсын телевизүүдээр дамжуулахаас гадна бусад арга хэмжээг Хятадын олон улсын радио, Солонго сайтад тусгай булан нээж оруулна. Мөн Монголын цахим мэдээллийн сайтууд болон фэйсбүүк хуудсуудад байршуулна. 
Энэхүү арга хэмжээ нь Монголын  ард түмний сар шиний баярыг  тэмдэглэн өнгөрүүлэхэд таатай уур амьсгалыг бий болгож, ялангуяа цар тахалтай тэмцэж байгаа амин чухал үед, Монгол улсын бүх найз нарт дотно сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж,цар тахлыг ялан давах итгэлийг уламжилж, Монгол, Хятад хоёр орны ард түмний бие, биедээ тусалж, цар тахлыг даван туулах зорилгоор болон хоёр ард түмний харилцан ойлголцол, найрамдлыг зузаатгах болно.

                                 ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн алба


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ: Тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлалтай 12 цагийн өмнө
НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна 12 цагийн өмнө
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, их хэмжээгээр бэлтгэж, хадгалсан этгээдийг баривчиллаа 15 цагийн өмнө
Ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв 15 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Нойтон цас орж, цасаар шуурна 15 цагийн өмнө
Г.Занданшатар: Монголын төр намын хуваагдал, талцлаас болж дэлхийд шившиг болж байна Өчигдөр
Үндэсний үйлдвэрлэгчид боловсролын салбарт 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ Өчигдөр
“Пицца Хат” брэндийн хамтран ажиллах санал Өчигдөр
"Монгол Улсын төрийн далбаа мандуулах хөтөлбөр"-ийг нээлээ Өчигдөр
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ Өчигдөр
ГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээ Өчигдөр
Ц.Мөнхбат: МАН ирцээ бүрдүүлж чадахгүй байж буруугаа манай намаас хайгаад байна Өчигдөр
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно Өчигдөр
Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам" Өчигдөр
О.Цогтгэрэл: Чуулган хуралдахгүй байгаа ч цаг үеийн тулгамдсан асуудлыг сонсох ёстой Өчигдөр
Г.Занданшатар: Би албан тушаалтай зууралдаагүй. Хулгайтай би эвлэрэхгүй. Ухрах, тохирох ямар ч бодол алга Өчигдөр
Нийслэлд улаанбурхан өвчний 398 тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Хормузын хоолойн тээвэрлэлтийн саатлаас шалтгаалан "онцгой байдлын" горимд шилжлээ Өчигдөр
Өнөөдөр: Дэлхийн театрын өдөр тохиож байна Өчигдөр
Дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр