Нэр бүхий хүмүүс Ковидыг далимдуулж хувьдаа мөнгө завшсан байж болзошгүй үйлдэлд аудит оруулахыг хүслээ

М.Төгөлдөр
2021/02/10

Өнөөдөр /2021.02.10/ Нэгдсэн лабораторын албаны /НЛА/ төлбөртэй үйлчилгээний хуримтлал, санхүүгийн зарцуулалтанд аудит оруулах хүсэлтийг гаргасан байна. Тус төвийн НЛА нь төлбөртэй тусламж үйлчилгээ явуулж, лабораторийн шинжилгээнээс орсон төлбөрийн тодорхой буюу 20 хувь (урд нь 50% байсан)-ийг тухайн шинжилгээ хийсэн ажилчдад ажлын нэмэлт хөлс болгон өгөх,  лабораторид шаардлагатай байгаа зүйлийг худалдах болон дундын фонд үүсгэх зорилготойгоор санхүүгийн албанаас авдаг байна. Гэтэл тус төлбөртэй үйлчилгээний нэмэлт орлоготой холбоотой дараахи ноцтой зөрчлүүд гарах болжээ. Үүнд: 

- 2019 оноос эхлэн БЗДХ-ын молекулбиологийн шинжилгээнд лабораторийн эмч нь эмчийн үзлэгийн заалтгүй сорьц, бэлэн мөнгийг үйлчлүүлэгчээс авч шинжилгээ хийдэг;
- ЭМЯ-наас ирүүлсэн КОВИД-19  халдвар илрүүлэх оношлуурын хуваарийг хийж, тараалт хийх ажлыг НЛА хариуцаж байгаа. Түргэвчилсэн оношлуурыг хувийн эмнэлэгт 20,000 төгрөгөөр зарсан. Тухайн оношлуурын зарцуулалт, үлдэгдэлийн тооцоо нь тодорхой бус 
- КОВИД-19 цар тахал дэгдсэнээс хойш Монголоос 120 гаруй удаагийн тусгай үүргийн захиалгат нислэг үйлдэгдэж нислэг бүрээр ойролцоогоор 100-аад иргэд гадагш зорчихдоо COVID-19 халдвар илрүүлэх молекулбиологийн шинжилгээ (PCR) хийлгэсний төлбөр 150,000 төгрөгийг бэлнээр хураан авч  ( НЛА-ны дарга С. Энхзаяа, БЗДХ-ын тасгийн эрхлэгч Ш. Мягмарсүрэн, БЗДХ-ын молекулбиологийн лабораторийн эмч А. Амарбаясгалан, лаборант Б. Пүрэвсүрэн нар) тодорхой хувийг өөрсдөө дураараа захиран зарцуулж байгаа; 
- Хувийн хэвшлийн компани, энхийг сахиулахаар гадагш явах албан хаагчид, уул уурхайн болон гадаадын албан хаагчдад КОВИД-19 халдварын хяналтын 1 удаагийн шинжилгээний  төлбөр болох 150,000 төгрөгөөр хийсэн зэрэг нь Ерөнхий захирлын А/48 тоот тушаалын 3.1, 3.3, 4.3, 4.4, 5.2, 5.3, 6.1 заалтыг зөрчсөн үйлдлүүдэд аудит хийж өгөхийг хүссэн байна. 
Иймд тухайн оношлуур, төлбөрүүдийн хэмжээ, зарцуулалтыг ил тод болгож, аудитын дүгнэлтийг олон нийтэд ил болгохыг хүссэн байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 16 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 19 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18