Хөл хорионы үе ААН-үүдэд хэрхэн нөлөөлж буй судалгааг гаргажээ

М.Төгөлдөр
2021/02/08

Бизнес эрхлэгчдэд ажлын байраа хадгалах, үйл ажиллагаагаа сэргээхэд нь зориулсан санхүүгийн дэмжлэг үзүүлэх, хөнгөлөлттэй зээл олгох санхүүгийн багц арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас гаргасан байна. МҮХАҮТ-аас өнгөрөгч 3 дугаар сард явуулсан судалгаагаар Ковид-19-ийн нөхцөл байдал нь бизнест МАШ ИХ НӨЛӨӨЛСӨН гэж ААН-үүдийн 57% хариулсан бол энэ үзүүлэлт хатуу хөл хорио тогтоож эхэлсэн 11 дүгээр сард 96% болж 39%-иар ӨССӨН байна. Ялангуяа хатуу хөл хорио тогтоосон энэ хугацаанд судалгаанд оролцогсдын 66 хувь нь бүрэн зогссон, 22 хувь нь хязгаарлагдмал хүрээнд, 10 хувь нь зайнаас ажиллаж, дөнгөж 2 хувь нь хэвийн үйл ажиллагаагаа явуулж байна гэсэн бөгөөд 53 хувь нь 1 сараас бага хугацаанд ажлын байраа хадгалах боломжтой, 63 хувь нь 1 сарын хүртэл хугацааны бэлэн мөнгөний нөөцтэй гэж тус тус хариулжээ.

Иймд 2021 оны төсвийн зорилго, агуулгыг эдийн засгийн хүндрэлийг даван туулах байдлаар тодорхойлон тодотгосон байна. Монгол Улсын Төсвийн хөрөнгө оруулалтын зардал 2018 онд 1.7 их наяд төгрөг байсан бол 2020 онд 3.4 их наяд төгрөг болгон 2 дахин, 2021 онд мөн 3.5 их наяд төгрөг болгож 2.1 дахин өсгөсөн. Өмнөх жилүүдэд хөрөнгө оруулалтын зардал нь УИХ-ын сонгуультай жилд өсч дараагийн жилүүдэд буурдаг байсан бол 2021 онд хөрөнгө оруулалтын зардлыг 2020 оны адил зарлагын хэт тэлсэн өндөр дүнгээр баталсан байна. Мөн төсвийн хууль эрх зүйн орчин тогтворгүй байгаа нь 2011 оны 12 сард батлагдсан Төсвийн тухай хуульд 38 удаа, 2010 оны 6 сард батлагдсан Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд 12 удаа өөрчлөлт орсон зэргээс харагдаж байгаа аж. Хуулийн замбараагүй өөрчлөлтүүд, улс төрийн нөлөөлөл, төсөв батлах зарчим дүрмүүд тодорхой биш, төсвийн зорилго тодорхой биш, төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн зарчмуудыг баримтлахгүй байгаа нь  төсвийн төлөвлөлтөнд сөрөг нөлөө үзүүлж байна гэж МҮХАҮТ-аас мэдээлжээ. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 16 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 19 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18