Төрийн одон медалиар энгэрээ мялаасан эрхэмүүд

М.Төгөлдөр
2021/02/08

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ой, Монголын үндэсний уламжлалт Цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Төрийн дээд цол гардууллаа.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор:

  • Төв аймгийн Баянжаргалан сумын малчин Хандын Рэнцэндоржийг

Монгол Улсын Ардын жүжигчин цолоор:

  • Завхан аймгийн хөгжимт драмын театрын дуучин Санжаажавын Батсүхийг

Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор:

  • “Монгол Базальт” ХХК-ийн захирал Лхагважавын Ариунболд,
  • Дөргөний усан цахилгаан станцын зөвлөх инженер Пүрэвийн Баатар нарыг,

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор:

  • “Sound of Mongolia” ХХК-ийн продюсер Хүрэлбаатарын Дамдинсүрэн,
  • “МОНЦАМЭ” агентлагийн ахмад сэтгүүлч Гажидын Баатарчулуун,
  • Монголын Зохиолчдын эвлэлийн хорооны гишүүн, яруу найрагч Долгорсүрэнгийн Доржготов,
  • “Монголын үнэн” сонины ахмад сэтгүүлч Цэнд-Аюушийн Мишигдорж,
  • “Зууны мэдээ” сонины ахмад сэтгүүлч Дуламын Цэрэннадмид,
  • “Монгол” телевизийн нэвтрүүлэгч Саранцэцэгийн Чимгээ нарыг,

Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор:

  • Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, Олон улсын “Найрамдал” төвийн дэд захирал Баатарын Отгонбат,
  • Монголын Урчуудын эвлэлийн хорооны гишүүн, уран бүтээлч Лувсандамбын Батцэнгэл,
  • “Циркус Монголиа Хадгаа” циркийн захирал Чулуунцэндийн Хатанбаатар,
  • Хөгжмийн зохиолчдын холбооны гишүүн, хөгжмийн зохиолч Бадарчийн Магсаржав,
  • Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч Намнангийн Наранбаатар нарыг,

Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор:

  • Төр засгийн үйлчилгээ эрхлэх газрын ахмад ажилтан Дашдондогийн Адьяахүү,
  • Хан-Уул дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн цагдаа, ахлах ахлагч Пүрэвжавын Мөнхбаатар,
  • Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Цагдаагийн хэсгийн байцаагч, сургагч ахлагч Палангийн Хатанбаатар нарыг,

Монгол Улсын Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан цолоор:

  • Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг даргын Тамгын газрын ахмад ажилтан Даваасамбуугийн Нүрэнзэд,

Монгол Улсын Худалдааны гавьяат ажилтан цолоор:

  • “Номин Холдинг” ХХК-ийн Ерөнхийлөгч Шагдарсүрэнгийн Баярсайхан,

Монгол Улсын гавьяат багш цолоор:

  • Санхүү, эдийн засгийн их сургуулийн ахисан түвшний сургалт хариуцсан проректор Жамьяандоржийн Батхуяг,
  • Бэрс дээд сургуулийн захирал Чимидийн Гомбосүрэн,
  • Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Барилга, архитектурын тэнхимийн багш Чимидийн Дагшигдорж нарыг,

Монгол Улсын гавьяат барилгачин цолоор:

  • ГБЭТ ХХК-ийн захирал, Монгол Улсын зөвлөх инженер Баатарын Эрхэмбаяр,

Монгол Улсын гавьяат дасгалжуулагч цолоор:

  • Монголын тулааны урлаг, тулалдааны спортын хорооны Ерөнхийлөгч Машбатын Бөхбат,
  • Монголын 3х3 сагсанбөмбөгийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Сүхбаатарын Тулга,

Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор:

  • Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын балетын гоцлооч Баясгалангийн Саруул,

Монгол Улсын гавьяат холбоочин цолоор:

  • Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Гончигийн Чинзориг,

Монгол Улсын гавьяат эдийн засагч цолоор:

  • Монголын хөрөнгийн биржийн ахмад ажилтан Очирбатын Батбилэг,
  • Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын ахмад референт Нямсамбуугийн Буяндэлгэр,

Монгол Улсын гавьяат эмч цолоор:

  • Гэмтэл согог судлалын үндэсний төвийн ахмад эмч Сламханы Татар нарыг,

Сүхбаатарын одонгоор:

  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Ахмадын хорооны дарга Лодойн Ойдовсамбууг тус тус шагналаа.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 16 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 19 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18