СОЁЛЫН ӨВ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ОРОН НУТГИЙГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСЛИЙГ ЭЦЭСЛЭН ХЭЛЭЛЦЛЭЭ


Улаанбаатар хотын гэр хорооллын соёлын өв, аялал, жуулчлал, орон нутгийг бэхжүүлэх төслийн урьдчилсан ТЭЗҮ-ийн судалгаа" семинарыг өнөөдөр эцэслэн хэлэлцлээ. Эцсийн тайлангийн төслийн семинарт нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, нийслэлийн ЗДТГ-ын дарга М.Отгонбаяр болон нийслэлийн харьяа агентлагуудын удирдлага, холбогдох яам, төрийн бус байгууллагын төлөөлөл оролцлоо. Семинарыг нээж нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Азийн хотуудын хөгжлийн санаачлага байгууллагыг төлөөлж ноён Брайн Капати нар үг хэллээ. Нийслэлийн Засаг даргын орлогч нээж хэлсэн үгэндээ "Азийн хотуудын хөгжлийн санаачлага (АХХС) байгууллагын техник туслалцаагаар хэрэгжүүлсэн "Улаанбаатар хотын гэр хорооллын соёлын өв, аялал жуулчлал, орон нутгийг бэхжүүлэх төслийн урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэлийн судалгаа"-ны эцсийн тайлангийн семинарт хүрэлцэн ирсэнд баярлалаа. Тус судалгааг 2016 оны зургаадугаар сараас эхлэн олон улсын болон дотоодын мэргэжилтнүүдээс бүрдсэн баг гүйцэтгэж, өнгөрсөн хугацаанд явцын тайлангийн семинарыг хоёр удаа зохион байгуулан, та бүгдийн саналыг тусгаж, хэлэлцүүлэг өрнүүлсэн билээ. Техник туслалцаа нь Улаанбаатар хотын гэр хорооллууд дахь хамгаалан сэргээж болохуйц соёлын өвүүдийг тодорхойлох, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх нөхцөл боломжийг судлах зорилготой юм. Санал болгож буй төслийн хүрээнд Улаанбаатар хотын хувьд ач холбогдол бүхий хэд хэдэн соёлын өв, дурсгалыг хамгаалах ажлын зэрэгцээ тэдгээрийн ойр орчмын гэр хорооллыг хөгжүүлэх ажлыг хамтад нь авч үзэж байгаагаараа онцлогтой. Энэ аргачлалын хувьд хотынхоо түүхийг иргэдэд хүргэхийн зэрэгцээ хариуцлагатай аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар гэр хорооллын бүсэд аялал жуулчлал болон эдийн засгийн боломжийг бий болгоно гэдгээрээ чухал юм. Энэхүү ТЭЗҮ-ийн урьдчилсан судалгааг гүйцэтгэсэн "Ай Пи Ий Глобал" компанийн ажилтнууд, төслийн зөвлөхүүдэд талархал илэрхийлье. Азийн Хотуудын Хөгжлийн Санаачлага байгууллагын гол үүсгэн байгуулагч болох Азийн хөгжлийн банкинд талархал илэрхийлье. Төслийн ТЭЗҮ-ийн судалгаа гүйцэтгэх, төслийг хэрэгжүүлэх санхүүжилт босгоход Азийн хөгжлийн банк болон бусад хөгжлийн санхүүжилтийн түнш байгууллагууд цаашид хамтран ажиллана гэдэгт итгэж байна" хэмээв.

Төслийн оролцогч талуудтай хийсэн уулзалт болон техникийн дүн шинжилгээний үр дүнд дараах 5 багц дэд төслийг тодорхойлон хэрэгжүүлэхээр болжээ. Үүнд,

-Ботаникийн цэцэрлэгээс Дарь эхийн сүм хүртэлх корридор

-Гандантэгчинлэн хийд, гэр хорооллыг шинэчлэн зохион байгуулах, Гэсэр сүм, Тасганы овоо

-Дамбадаржаалин хийдийн цогцолбор ба орон нутгийг хөгжүүлэх

-Хамбын овоо, Гүнжийн нүдэн нуур, тоосгоны үйлдвэр

-Баянхошуу хийд, түүний орчмын газар хамрагдсан байна.

Эдгээр 5 байршлын 3-т нь хуучны түүхт сүм хийд болон эргэн тойрны орчинг хотжилтын цогц хүрээнд сайжруулалт хийх бөгөөд төслүүдийн орчмын гэр хороололд суурь дэд бүтцийн хангамжийг сайжруулахын зэрэгцээ Улаанбаатар хотын аялал жуулчлалыг хөгжүүлэх, соёлын өвийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах чиглэлээр Засгийн газар болон олон нийтийн зүгээс тавьж буй зорилт хүчин чармайлттай бүрэн уялдааг бий болгоно гэж холбогдох албаныхан хэлсэн юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр