Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны 200 гишүүдийн шаардлагын дагуу ҮБХ хуралдаж байна

М.Төгөлдөр
2021/02/06

Өнгөрсөн 7 хоногийн Даваа гарагт буюу 2021.01.25-ны өдөр Ардчилсан нам (АН)-ын Үндэсний бодлогын хороо (ҮБХ)-ны гишүүд ҮБХ-ны ээлжит бус хурлыг яаралтай зарлан хуралдуулах шаардлагыг намын Улс төрийн зөвлөлдөө гаргаж буй талаар хэвлэлийн хурал хийж олон нийтэд мэдээллэсэн билээ.

Уг мэдээлэлд намын төлөөллийн төв байгууллага болох Үндэсний бодлогын хороогоо хуралдуулах болсон шалтгаан нь намын удирдлагын болон бусад асуудлуудаа нам дотроо нээлттэй ардчилсан зарчмаар хэлэлцэн шийдвэрлэж, шийдэл олох зорилго бүхий Ажлын хэсэг байгуулж, намын эв нэгдлийг хангаж, намын үйл ажиллагааг цаашид дүрмийн дагуу явуулах шаардлагатай гэж үзжээ. Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч гэгдэх Ц.Туваан болон Ардчилсан намын дарга гэгдэх С.Эрдэнэ нар дор бүрнээ намын аппарат, хэрэг эрхлэх газар ажиллуулж, хүчинтэй эсэх нь тодорхойгүй хоёр тамгатай болж, олон нийтэд зөрүүтэй мэдээлэл хийж буй нь нийгэмд төдийгүй АН-ын жирийн гишүүдэд ч ойлгомжгүй нөхцөл байдлыг үүсгэж, ардчиллыг дэмждэг мянга мянган иргэдийг бухимдуулаад байна. Он дамжин яригдаж буй намын удирдлагын хоёрдмол байдал, АН-ын дүрэм, тамга тойрсон энэхүү маргаануудад Улсын бүртгэлийн алба, шүүх, захиргааны байгууллагууд оролцож будлиан хагарлыг улам дэвэргэн, цаашлаад Ерөнхийлөгчийн сонгуулийн хугацаа тоологдож эхэлсэн энэ үед эрх баригч намын хувьд Ардчилсан намыг ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж чадахгүйд ч хүргэж мэдэхээр нөхцөл байдал үүсээд байгаа тул АН-ын тамгын асуудлыг нэн яаралтай нэг мөр шийдвэрлэхийн тулд  яаралтай дотооддоо ойлголцож, харилцан зөвшилцөх шаардлагатай болсон тухай хэвлэлийн хурлын эхэнд мэдээллэсэн.

АН-ын дүрэмд ҮБХ-ны хурлыг намын дарга зарлах эрхтэй гэж заасан байдаг ч энэ тодорхойгүй маргаантай үед аль тал нь ч зарласан тэдгээрийн зарласан хурал дүрмийн дагуу гэж хүлээн зөшөөрөгдөхгүй, хуралдуулсан хурлууд, гарсан шийдвэрүүд нь хүчин төгөлдөр бус гэдэг маргаан цаашаа эцэс төгсгөлгүй үргэлжлээд явах эрсдэлтэй байгаа тул ҮБХ нар нь Үндсэн дүрэмдээ заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж, улс төрийн манлайллаа хэрэгжүүлэх шаардлага хүлээлт нийгэмд үүссэн. Иймээс маргалдагч талуудын аль ч талд харьяалагддаггүй, тэвчээр нь алдагдсан, намынхаа хувь заяанд санаа нь зовсон ҮБХ нар нь хурлаа өөрсдөө санаачилж, асуудлаа шийдвэрлэхээр 2 долоо хоногийн турш гарын үсэгнүүдээ зурж, дундын байр сууринд ҮБХ-ны ихэнх гишүүд нь нэгдэж чаджээ.

Ингэснээр дээрх хэвлэлийн хурлыг хийж ҮБХ-ны ээлжит бус хурлыг АН-ын Үндсэн дүрмийн 5.13.13.1-д "ҮБХ-ны 1/3-ээс доошгүй гишүүдийн шаардлагаар 14 хоногоос хэтрүүлэхгүйгээр УТЗ нь зарлан хуралдуулах үүрэгтэй.” гэж заасны дагуу 200 шахам ҮБХ-ны гишүүд ээлжит бус хуралдаан хийхээр шийдэж, нэгдэж гарын үсгээ зурсан байна.

ҮБХ-ны гишүүдийн уг шаардлагын дагуу АН-ын Улс төрийн зөвлөл хуралдаж ҮБХ-ны ээлжит бус хурлыг 2021.02.03-ны өдрийн 17:00 цагт хуралдуулахаар тогтоол гаргажээ. УТЗ-өөс гарсан шийдвэрийн дагуу тус өдөр ҮБХ-ны ээлжит бус хуралдааны зарлан хуралдуулах явцад ҮБХ нь ийнхүү санаачлагыг гартаа авбал тамганы төлөөх маргалдагч талууд тоглоомын гадна гарах тул маргалдагч хоёр талын зүгээс тус хурлыг хуралдуулахгүй байх, хурлын ирцийг бүрдүүлэхгүй байх зэргээр зүтгэж янз бүрийн арга хэрэглэж байсан хэдий ч 
2 дугаар сарын 3-ны 17:00 цагт зарлагдсан АН-ын ҮБХ-ны хуралдаа 200 гаруй ҮБХ нар оролцож, ирц 60 орчим хувьтайгаар амжилттай эхэлжээ. Удаан хугацаанд хуралдаагүй Ардчилсан намын гишүүд тун ширүүн уур амьсгалтай хурлаа эхлүүлсэн бөгөөд хэлэлцэх асуудлаа тохирох гэж багагүй хугацааг зарцуулсны үр дүнд 7 асуудлыг баталж эхний 3 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж хурлыг түр завсарлуулжээ. Үүнд ҮБХ-ны ээлжит бус хурлын бүрэн эрхийг баталгаажуулах, тамганы асуудал шийдэгдэх хүртэл ҮБХ-ны гишүүдийн хураамжийг тэглэх зэрэг асуудал багтсан ба уг асуудлууд шийдэгдсэнээр ҮБХ-ны 396 гишүүдийн чадамж болон ҮБХ-ны дараа дараагийн цахим хурлууд дүрэм, журмын хүрээнд хүчинтэй явагдах асуудлыг баталгаажууллаа.  Хурлыг ирэх долоо хоногт үргэлжлүүлэхээр товлож, нам дотроо эв нэгдлийг хангуулах зөвшилцлийн болон намын их хуралд бэлтгэх ажлын хэсэг байгуулах, намын даргын тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэх болно.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 10 цагийн өмнө
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ 10 цагийн өмнө
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв 11 цагийн өмнө
Сурагчдын улирлын амралтын хуваарь 16 цагийн өмнө
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ 17 цагийн өмнө
Нийслэлд 27 хэмийн дулаан байна 19 цагийн өмнө
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна Өчигдөр
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ Өчигдөр
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо Өчигдөр
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ Өчигдөр
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ Өчигдөр
Нийслэлийн иргэд Хотын дарга Б.Пүрэвдагвад талархалтай байна Өчигдөр
Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Замын мөнгө замдаа хүрдэг үү? 2026/07/26
Дэлхийн өвийн жагсаалтад “Анхны төрт улсын дурсгал”-ыг бүртгүүллээ 2026/07/26
ЦАГ АГААР: Зүүн хагаст халж, уулархаг нутгаар аадар бороо орно 2026/07/26
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 2026/07/25
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 2026/07/25
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 2026/07/25