Ирланд улсад халдлагад өртсөн монгол эмэгтэй нас баржээ

М.Төгөлдөр
2021/02/06

Өнгөрөгч нэгдүгээр сарын 20-ны оройн 21:30 цагийн үед Ирланд улсад амьдардаг монгол эмэгтэй  Дублин хотын төв гудамжинд ажлаа тараад харьж явахдаа дээрэмдүүлж, хүзүүндээ хутгалуулсан талаар олон мэдээллийн хэрэгслээр мэдээлж байсан. Өмнө нь хэд хэдэн удаа дээрмийн хэрэгт холбогдож байсан 14 настай этгээд нь тус улсад нөхөр, хүүхдийн хамт амьдардаг 48 настай монгол эмэгтэй У-г дээрэмдэхийг завдаж, хохирогчийн хүзүүнд хутгалсан юм.  

Тэрбээр эмнэлэгт эмчлүүлж байсан ч харамсалтай нь шархаа даалгүй нас барсан байна. Монгол Улсаас Ирланд улсад суугаа элчин сайд Н.Тулга эмгэнэл илэрхийлж "Ирландын Дублин хотноо гэр бүлийн хамт амьдарч байсан Монгол Улсын иргэн 2021 оны  хоёрдугаар сарын 3-ны өдөр гэмт халдлагын улмаас амь насаа алдаж нөхөж баршгүй хүнд гарз тохиолдсонд талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, ах дүү, ураг төрөл болон найз нөхөд, Ирланд дахь монголчуудад гүн эмгэнэл илэрхийлье” хэмээжээ.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18