БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГАТАЙ ХОЛБООТОЙ ГОМДОЛ, МЭДЭЭЛЭЛ БУУРАХГҮЙ БАЙНА


Авлигатай тэмцэх газрын судалгаа шинжилгээний албанаас 2017 оны 5 дугаар сарын 08-12-ны өдрүүдэд 1800-1969 тусгай дугаарт ирүүлсэн гомдол мэдээлэлд дүн шинжилгээ хийв. Энэ хугацаанд нийт 31 өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авсан байна.

Гомдол, мэдээлэл нь агуулгын хувьд 14 нь ашиг сонирхлын зөрчилтэй гэх, 6 нь төрийн байгууллагын ёс зүй, хүнд суртал, удирдах ажилтны гаргасан шийдвэртэй холбоотой байсан бол гэмт хэргийн шинжтэй 3 гомдол, мэдээлэл ирүүлсэн байх ба харьяаллын бус 8 гомдол, мэдээллийг зохих байгууллагад нь шалгуулахаар шилжүүлсэн байна. Гомдол мэдээллийг салбар, байгууллагаар нь авч үзвэл боловсрол, нутгийн удирдлага, газрын харилцаа, кадастртай холбоотой гомдол, мэдээлэл харьцангуй олон иржээ. Тухайлбал Нийслэлийн 122-р сургууль, 6-р сургууль, Ирээдүй цогцолбор, 35 дугаар сургууль, 22 дугаар сургууль, Дорнод аймгийн 5 дугаар сургууль, 12 дугаар цэцэрлэг, Баянзүрх дүүргийн 129-р цэцэрлэг, Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар сургууль зэрэг боловсролын байгууллагатай холбоотой, Баян-Өлгий, Архангай, Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын албан тушаалтан, Увс, Дундговь, Хэнтий аймгийн сумдын төрийн албан хаагчидтай буюу нутгийн удирдлагатай холбоотой, Сонгинохайрхан дүүргийн газрын албаны албан хаагчдын ашиг сонирхлын зөрчил гаргасан гэх газрын харилцаатай холбоотой гомдол мэдээллүүд цөөнгүй ирүүлсэнийг хүлээн авч, хянан шалгаж байна.

Иргэд, олон нийт авлига, ашиг сонирхлын зөрчил, албан тушаалын гэмт хэрэг, төрийн байгууллагын хүнд сурталын талаар санал гомдол, мэдээллийг АТГ-ын 1800-1969 дугаарын утсанд өгч, цаашид энэ төрлийн хууль бус үйлдэл дахин гаргахаас сэрэмжлэхийг хүсч байна хэмээн АТГ-аас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 13 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 17 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 18 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 20 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 21 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18