Германд Оросын вакциныг ашиглахад бэлэн ч ганц л болзолтой

М.Төгөлдөр
2021/02/02

Сүүлийн үед Европын холбоо нь корона вирусийн эсрэг вакцины хомсдолтой тулгараад байгаа билээ. Үүнээс болоод Европын холбоо, Европ дах вакцины гол үйлдвэрлэгч ба Их Британийн дунд вакцина булаацалдан “гурвалжин дөрвөлжин юм” болж байгаа нь нууц биш. Өвчнийг тархалтыг зогсоох гэж хатуу хөл хорио тогтоосон өдөр болгон Европын холбоонд сая сая еврогоор тоологдох хохирол учруулж байгаа учраас аргагүй биз. Хэн ард иргэдээ хурдан вакцинжуулж чадна тэр нь хөл хориог хурдан тайлж, эдийн засгаа хурдан сэргээх боломжтой болох тул ийнхүү вакцины төлөө “тулалдаж” байгаа гэдгийг судлаачид онцолж байна. Ийм нөхцөлд Европын холбоо нь шүүмжлээд, үл тоогоод байсан Оросын “Спутник V” вакциныг тоож, олноор нь хэрэглэх боломжийн талаар яригдаад эхэлжээ.

Тухайлбал, Германы холбооны эрүүл мэндийн сайд Йенс Шпан нь ХБНГУ-д нь Оросын эсвэл Хятадын вакциныг ашиглахыг ер эсэргүүцэхгүй ч ганцхан болзолтой гэжээ. Тэр нь тухайн вакциныг хэрэглэхийг Европын холбооны холбогдох байгууллагууд зөвшөөрсөн байх ёстой юм байна.  Йенс Шпан энэ талаар ярихдаа “Вакцин нь аюулгүй, бодит үр нөлөөтэй бол цар тахалтай тэмцэхэд тусалж чадах нь мэдээж бөгөөд ямар улсад үйлдвэрлэгдсэн нь чухал биш юм” гэжээ.

ОХУ нь 2021 оны нэгдүгээр улиралд гэхэд л Европын холбоонд 100 сая тун “Спутник V” вакцин нийлүүлж чадна мэдэгдээд байгаа юм. Энэ бол 50 сая хүнийг бүрэн вакцинжуулахад хангалттай тоо юм. Оросууд вакцинаа бүртгүүлж, хүлээн зөвшөөрүүлэхээр Европын холбооны эмийн бэлдмэлийн агентлагт өргөдлөө хэдийн өгсөн, одоо хариуг нь хүлээж байгаа аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18