Навальныйн туслах Английн тагнуултай уулзсан бичлэгийг ил болжээ

М.Төгөлдөр
2021/02/02

Навальныйг баривчилсантай холбоотойгоор Орост төр эргүүлэх гэсэн залуусын жагсаал ахин дахин гарч байна. Гэхдээ Оросын эрх баригчид Янукович эсвэл Акаев шиг эрх мэдлээ харсаар байгаа алдахыг хүссээнгүй, бүх л аргаа ашиглан сөрөг арга хэмжээ авсаар байна. Хамгийн сүүлд гэхэд Навальныйн талынхныг өрнөдийн тагнуулчидтай сэм уулзаж байгаа бичлэгийг олон нийтэд ил болгожээ. 

Оросын Холбооны аюулгүй байдлын албаны сөрөг тагнуулынхан Навальныйгийн баруун гар, түүний үүсгэн байгуулсан Авлигатай тэмцэх сангийн гүйцэтгэх захирал Владимир Ашурков гэгчийг Москва дах Их Британийн ЭСЯ-ын хоёрдугаар нарийн бичгийн даргатай нууцаар уулзаж байгаа бичлэгийг олон нийтэд ил болгожээ. Тус бичлэгийн талаар RT сувагт өгсөн тайлбараас үзвэл Британийн ЭСЯ-ы улс төрийн асуудал хариуцсан хоёрдугаар нарийн бичгийн дарга Жеймс Уильям Томас Форд нь үнэн хэрэг дээрээ МI6 тагнуулын албаны тагнуулч гэдгийг Оросын сөрөг тагнуулчид хэдийн тогтоож нууцаар хянаж байжээ. Ингээд зогсохгүй МI6-ийг тагнуул Жеймс Фордын эхнэр Элизабет Гренберг нь Шведийн тагнуулын албатай хамтарч ажилладгийг ч Оросын сөрөг тагнуулууд тогтоосон юм байна. 

Оросын сөрөг тагнуулынхан Фордыг Москвад сэм дагах үеэр түүнтэй Алексей Навальныйн баруун гар, Авлигатай тэмцэх сангийн гүйцэтгэх захирал, өдгөө Англид амьдарч байгаа  Владимир Ашуков нууцаар уулзахыг бичиж авсан аж.

Путины эсрэг тэмцэгч залуу Английн тагнуултай уулзахдаа “Хэрэв бидэнд мөнгө ахиухан байсан бол хүрээгээ тэлж болох байлаа. Энд одоо биднийг дэмжихэд жилдээ 10, 20 саяыг зарцуулсан хүн бол тэс өөр дүр зураг олж харна шүү. Харин олон тэрбумын тухай яригдаж байгаа хүмүүст энэ бол тийм ч их мөнгө биш. Би хөрөнгө цуглуулах компанит ажлынхаа явцад энэ санааг бизнес хүрээний лидерүүдэд хүргэхийг хичээж байгаа” гэжээ. Мөн “Бид шатрын олон нүдэн дээр тоглох шаардлагатай байна. Олныг хамарсан эсэргүүцэл, иргэний санаачилга, суртал ухуулга гээд. Бидэнд элитүүдтэй холбоо тогтоож, тэдний юмыг хурааж авахгүй, юмыг нь сүйтгэх улс биш гэдгээ ойлгуулах хэрэгтэй байна” гэж тайлбарлаад энэ ажилдаа Британийн талаас тусламж хүссэн байна.

Тэрээр “Зарим тохиолдолд бидэнд шууд нотолгоо алга, дам юм нь байгаа ч том луйвартай тэмцэх Британийн албанд бидний хүрч чадахгүй байгаа их мэдээлэл байгаа гэдэгт итгэлтэй байна. Тэгээд   Британийн тусгай албадад Абрамович, Усманов, Оросын Засгийн газрын хүмүүс хоорондын холбоог нотолсон баримт байгаа гэдэгт итгэлтэй байна. Тэгээд ч ер нь Их Британи бол Орост нөлөө үзүүлж чадах Европын гол улс, дээр нь түүний эсрэг улам хатуу байр суурь эзэлж байгаа” гэжээ. Өөрөөр хэлбэл Оросын тэрбумтнуудыг Путины Засгийн газартай холбоотой гэх бодит баримтыг Их Британийн тусгай албадаас олж өгөхийг санал болгож. Залгуулаад Британийн банкнуудад ашигтай сөрөг сурталчилгаа амласан байна. 

Ашурков “Бид Лондоны Хенри Жексоны нийгэмлэгтэй хамтраад ВТБ-Банкны талаарх тайлан нийтэлнэ. Түүнд нь ВТБ нь авлигатай холбоотой, эрсдэлийн удирдлагын систем нь ажилладаггүй гээд тус банк нь Европын санхүүгийн зах зээлийн нөлөө бүхий тоглогч учраас зах зээлийн бүрэн бүтэн байдалд аюултай гэж дүгнэнэ. Энэ банкнаас болоод Британийн Lloyds, RBS и Barclay's зэрэгт өрсөлдөхөд хэцүү байгаа шүү дээ ” гэжээ.

Гэвч Форд хашир тагнуулч гэдгээ харуулж Навальныйн санд ямар нэг тусламж шууд амлалгүйгээр “Transparency International” байгууллагатай илүү дотно хамтран ажиллахыг санал болгоод ТББ-ууд “Гадаадын төлөөлөгч” гэсэн тодорхойлолтод өртдөг болсноор нэлээд асуудалтай болсон, тэднийг санхүүжүүлэх талаар төлөвлөгөө зохиож байгаа гэхээс өөр зүйл хэлээгүй байна. 

Оросын талын тайлбарлаж байгаагаар үүнтэй адилаар Их Битанийн сөрөг хүчнийхэн Оросын тагнуулчтай уулзан улс төрийн ялалтад гаргахад нь шаардлагатай материал, мэдээлэл өгөхийг хүсэж байна гээд төсөөлбөл Их Британийг бүхэлд нь донсолгосон аймшигтай дуулиан дэгдэж, Оросыг Британийн хэрэгт хөндлөнгөөс оролцлоо гэж бараг л дайтах дээрээ тулах байсан гэжээ. Гэтэл Их Британийн тагнуулчид ер тоосон шинжгүй Орост иргэдийг үймээн самуун дэгдээж, хүчээр төр эргүүлэхийг уриалсан улстөрчтэй нууцаар уулзаад цаашдын хамтын ажиллагааны талаар зөвлөөд сууж байдаг. 

Их Британийн гадаад тагнуулын алба MI6 нь Оросын улс төр, эдийн засгийн талаарх нууц мэдээлэл цуглуулахаас гадна янз бүрийн ТББ-уудад санхүүгийн болон мэдээллийн тусламж үзүүлэх замаар Оросын сөрөг хүчнийг чиглүүлэх ажлыг идэвхтэй явуулж байгаа энэ бичлэг харуулсан гэдгийг сөрөг тагнуулчид онцолжээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Тавдугаар сарын 15-наас халуун ус хязгаарлана 11 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд эхлүүлэхийн төлөө Засгийн газар ажиллана 11 цагийн өмнө
БНХАУ-д зорчиж, оршин сууж буй иргэдийн анхааралд 12 цагийн өмнө
УОК-ын дарга С.Амарсайхан ой, хээрийн түймрийн голомтод ажиллалаа 13 цагийн өмнө
Тавдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв 13 цагийн өмнө
Улаанбаатарын метро 19.5 км урт байна 14 цагийн өмнө
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнээр Б.Рагчааг томилохыг дэмжив 14 цагийн өмнө
1207 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна 16 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан түймэрт 4 гэр, 10 өвөлжөө өртжээ 16 цагийн өмнө
Уулын замд төмрийн хог тээвэрлэж явсан ачааны автомашин онхолджээ 16 цагийн өмнө
Т.Баярхүү: Нисдэг тэргээр сайд нарыг авч явсан эсэхийг мэдэхгүй 16 цагийн өмнө
УИХ дахь МАН-ын бүлэг 15:00 цагт хуралдана 17 цагийн өмнө
Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон 15 хүүхэд осолд өртжээ 17 цагийн өмнө
НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс иргэдийн данс руу шилжүүлнэ 18 цагийн өмнө
Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Түймрийн нөхцөл байдалтай танилцан, газар дээр нь ажиллаж байна 20 цагийн өмнө
Зүүн зүгийн нутгаар салхи секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна 20 цагийн өмнө
​ УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын виз олголтыг хөнгөвчлөхөд анхааран ажиллахыг хүсчээ Өчигдөр
АН-ын бүлэг Ерөнхий сайдыг уучлалт гуйх хүртэл Байнгын хороод, чуулганы хуралдаанаас завсарлага авав Өчигдөр
Багахангай дүүргийн чиглэлд нийтийн тээврийн автобус үйлчилж эхэллээ Өчигдөр