Дорноговь аймагт сэжигтэй нэг тохиолдол батлагдлаа

М.Төгөлдөр
2021/01/30

Өнөөдрийн /2021.01.30/ ЭМЯ-аас өгсөн мэдээллээр Дорноговь аймагт нэг сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн тухай мэдээлсэн. Тэгвэл Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд оршин суух хаягтай 37 настай эрэгтэй иргэн Э-ийн PCR шинжилгээний хариу эерэг гарч баталгаажсан байна. Иргэн Э нь Дорноговь аймагт ажил хийхээр ирсэн иргэдтэй хамт ирсэн байна. Явсан маршрут нь 9 дүгээр сургууль, Нисэх буудал, Налайх Оргил худалдааны төвөөр үйлчлүүлээд 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд хотод иржээ. Мөн 29-ний өдрийн 14:00-16:00 цагийн орчимд Говьсүмбэр аймгийн "Говь амтат зоог" хоолны газраар үйлчлүүлжээ. Тиймээс батлагдсан тохиолдлын явсан маршрутаар тухайн цагт явж байсан иргэд шинжилгээнд хамрагдахыг анхааруулж байна. Иргэн Э-г Дорноговь руу оруулаагүй бөгөөд сэжигтэй тохиолдлыг аймгийн пост дээр илрүүлж, тусгаарлалтад аваад байгаа бөгөөд маргааш /2021.01.31/ ХӨСҮТ рүү шилжүүлэх аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18