Х.Баттулга: Төрийн ордон, Спортын төв ордон зэрэг барилга 6 баллын газар хөдлөлтөд тэсвэргүй

М.Төгөлдөр
2021/01/30

МУ-йн Ерөнхийлөгч Х.Баттулга Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатарт хандан: “Та өөрийн мэддэг салбарт дахин ажиллахаар боллоо. Саяхан газар хөдлөлт ойр, ойрхон боллоо. Хэрвээ Улаанбаатар 6 баллын хүчтэй газар хөдлөлт болох юм бол эрсдэл маш өндөр гэдгийг Та мэдэж байгаа байх. Энийгээ яагаад Ерөнхий сайд, Шадар сайддаа хэлдэггүй юм? Чив чимээгүй өнгөрлөө. Үүнийг анхаарч ажиллаарай.

Таныг нийслэлийн Засаг даргын Тамгын газарт ажиллаж байхад би Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан. Өмнө нь хамтарч ажиллаж байсан учраас хоёулаа асуудалгүй ойлголцоно.

Нэн тэргүүний асуудал бол дагуул хотын төсөл. Та энэ ажилд анхаарал хандуулж, сайд болсныхоо дараа хурал хийж байгааг хараад би олзуурхаж байлаа. Майдар хот бол 9 баллын хүчтэй газар хөдлөлтөд тэсвэртэй хотыг байгуулах төсөл шүү дээ. Үүн дээр онцгой анхаарч ажиллахыг Л.Оюун-Эрдэнэ сайдад бас захья. Бидний одоо сууж байгаа Төрийн ордон, Спортын төв ордон зэрэг барилга 6 баллын газар хөдлөлтөд тэсвэргүй шүү дээ. Энэ асуудлуудыг танилцуулж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр ярьж болно шүү дээ. Та мэргэжлийн сайд учраас барилгуудынхаа мэдээллийг Ерөнхий сайддаа танилцуулаарай. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ залуу хүн учраас бүгдийг нь ойлгоно.

Хот байгуулалтын тухайд Улаанбаатар хотод газар олголт замбараагүй явсан учраас хотыг тэлэх ямар ч боломжгүй болсон. Тийм учраас дагуул хотуудыг байгуулж, гэр хорооллыг дахин төлөвлөх асуудалд онцгой анхаармаар байгаа юм. Майдар хотын ажлыг эхлүүлчихмээр байна. Энэ бол дэд бүтцийн асуудал шүү дээ. Оюутнуудаа эхлээд гаргая. Энэ асуудлыг нэн тэргүүнд тавихгүй бол Улаанбаатар хотын өнөөдрийн дэд бүтэц, түгжрэл, утааны асуудал шийдэгдэхгүй. Амжилт хүсье” гэлээ.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18