Пакистаны шүүх сэтгүүлчийн аминд хүрсэн алуурчныг суллаж байгаад АНУ дургүйцэв

М.Төгөлдөр
2021/01/30

АНУ-ын эрх баригчид нь 2002 онд “The Wall Street Journal” сонины сурвалжлагч Дэниэл Перлийг хулгайлан, хөнөөсөн Ахмед Омар Шейх гэгчийг суллах шийдвэрийг шүүхээс гаргасанд ихээхэн эгдүүцэн дургүйцэж байгаагаа мэдэгджээ. Энэ тухай Цагаан ордны хэвлэлийн төлөөлөг Жен Псакис хэлэхдээ “АНУ нь Пакистаны Дээд шүүхийн шийдвэрт эгдүүцэн дургүйцэж байна. Энэ шийдвэр нь газар бүхэнд, тэр дундаа Пакистанд алан хядлагын золиос болсон хүмүүсийн дурсгалыг доромжилсон хэрэг. ... Бид Пакистаны шүүхийг хууль зүйн үүдээс Шейхийг АНУ-д шүүх боломжийг яаралтай судалж үзэхийг уриалж байна” гэжээ.

Анхлан арванхоёрдугаар сарын 24-нд Пакистаны Синд мужийн Дээд шүүх алан хядагч Шейхийг нэн даруй суллах шийдвэр гаргасан ч хожим нь шийдвэрээ хүчингүй болгоод Пакистаны дээд шүүх нь алагдсан сэтгүүлчийн гэр бүлийн зүгээс алуурчныг цагаатгасныг давж заалдсан заргад ямар шийдвэрийг гаргахыг харгалзана гэж мэдэгдээд байсан юм. Гэтэл дээд шүүхийн гурван шүүгч оролцсон коллеги хуралдаад Шейхийн буруугүй гэж тооцоод нэн даруй шүүхийн танхимд суллан явуулан шийдвэр гаргасан нь ийнхүү АНУ-ын уур бухимдлыг хүргэсэн байна.

Пакистаны дээд шүүх сэтгүүлчийн аминд хүрсэн алуурчныг сулласны хариуд АНУ нь гэмт этгээдийн хэргээр эчнээ шүүх явуулан шийтгэл оноож магадгүй тухай мэдээлэл тархсан байна. Ингэсэн тохиолдолд сэтгүүлчийн аминд хүрсэн этгээдийг АНУ нь  Бин Ладеныг намнасантай адилаар  газар сайгүй эрж хайн “агнах” юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18