ОХУ, БНХАУ хэт дотносож байгаад сэтгэл зовнижээ

М.Төгөлдөр
2021/01/30

Сүүлийн үед Хятад, Оросын хамтын ажиллагаа улам бүр дотно болж байгаад Литва улс ихээхэн сэтгэл түгшиж, үүний эсрэг тэнцүүлэх арга хэмжээ авах ёстой талаар мэдэгджээ. Литва улсын Гадаад хэргийн сайд Габриэлюс Ландсберги нь Европын холбооны Гадаад хэргийн сайд нарын уулзалт дээр Ландсбергис нь үг хэлэхдээ Хятад Оросын хэт нягт хамтын ажиллагаа ба тэдгээрийн үүсгэж байгаад гибрид аюул заналхийлэлд сэтгэл зовниж байгаагаа илэрхийлээд үүний эсрэг тэнцүүлэх алхам болгож Атлантын далай дамнасан харилцааг, Японтой явуулж байгаа харилцаагаа идэвхжүүлэхийг уриалсан байна. Түүнчлэн Литва улсын гол хамтрагчдын нэг АНУ нь улам бүр өсөн нэмэгдэж байгаа Хятадын аюулын талаар дэлхий дахинд анхааруулсан гэдгийг Литва улсын Гадаад хэргийн сайд онцолжээ. 

Литва улсын тагнуулын албаны 2020 оны тайланд БНХАУ-ыг Литвад учруулж байгаа аюулаараа Оросын дараа орох улс гэж заасан байжээ.

Судлаачдын үзэж байгаагаар Бээжин нь 2013 оныг хүртэл Литватай тун боломжийг харилцаатай байсан аж. Литвагийн Клайпеде дэх боомт нь Балтын тэнгистээ хамгийн томд орох бөгөөд тун ашигтай байрлалтай. Иймд Хятадын Клайпеде боомтод хөрөнгө оруулалт хийж хөгжүүлээд “Шинэ торгоны зам” төслийнхөө чухал салаа мөчир, Балтын тэнгис дэр тулгуур болгох төлөвлөгөөтэй байсан юм байна. Гэтэл энэ бүхэн ганцхан уулзалтаар замхран алга болсон. 2013 онд тухайн үеийн Литва улсын Ерөнхийлөгч Даля Грибаускайте нь нийслэл Вильнюсдээ XIV Далай ламыг хүлээн авч уулзсан байна. Үүний дараа Хятад нь энэ улстай харилцаагаа хөгжүүлэхийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18