Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Шадар сайд С.Амарсайханд цар тахлын үед улстөржихгүй ажиллахыг санууллаа

М.Төгөлдөр
2021/01/30

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга /2021.01.29/ Засгийн газрын гишүүдийг хүлээн авч уулзсан байна.

Уулзалтын эхэнд тэрээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан, “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд Засгийн газрын насыг уртасгах асуудал туссан боловч харамсалтай нь зургаан сарын дараа Засгийн газар огцорлоо. Дараа, дараагийн удаа алдаа гаргахгүй байх талаар анхаарч ажиллаарай” хэмээсэн юм.

Мөн түүнчлэн Засгийн газрын гишүүдийг ганцаарчлан хүлээн авч уулзаж, салбарын асуудлаар ярилцсан байна. Тэрээр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханд хандан:

“Та бол улстөрд чамгүй бэлтгэгдсэн, Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байхдаа Монгол Улсынхаа хүн амын тал хувийг захирч байсан туршлагатай, зовлон жаргалыг нь мэддэг хүн. Монгол Улсын Шадар сайдаар дэмжигдэн орж ирсэнд баяр хүргэе. Шадар сайд гэдэг бол улс орныхоо бүх л нөхцөл байдлыг “цэвэрлэдэг” хүн гэдгийг Та мэдэж байгаа байх. Шадар сайдын хариуцах асар олон асуудал байгаа. Өнөөдөр бидэнд тулгамдаад буй цар тахлын асуудлаар Таныг ажрахгүй ажиллах болов уу гэж бодож байна. Нөхцөл байдал ийм байхад битгий улстөржөөрэй л гэж хэлмээр байгаа юм. Одоо улстөржихөө больё. Бид улстөр хийж байгаад, улс төрөө дийлэхгүй унадаг. Монгол Улс ийм баян орон байж иргэд нь ийм ядуу байгаа нь харамсмаар асуудал шүү. Амжилт хүсье” хэмээсэн байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18