Төсвийг мөшгөе: Хуучин автомашиныг хоёр дахин илүү мөнгөөр худалдан авч, зөрүүг нь зохицуулдаг өлөн хурандаа хэн бэ?

Н.Мижидмаа
2021/01/14

Монгол улс "ковид-19"  халдварт өвчний хөлд үрэгдэж байна. Татвар төлөгч аж ахуй нэгжүүд орлогогүй болж, иргэд бүсээ чангалж  жиндүү өвөлжиж байна. Гэтэл төрд ажиллаж байгаа дарга нар, татвар төлөгчдийн мөнгөөр жийп автомашин  хоёр дахин нугарсан үнээр худалдан авч  унаж байгаа юм. 

 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа  Д.Загджавын тушаалаар   2020 оны 12 дугаар сарын 16-нд "Монбаг"  ХХК-тай  туулах чадвар сайтай “Тоёота ланд круйзер” автомашиныг 179 сая 500 мянган төгрөгөөр,  харин  “Лексус-570” автомашиныг  179 сая 800 мянган төгрөгөөр нийт 359 сая 300 мянган төгрөгөөр дээрх хоёр автомашиныг худалдан авах гэрээг байгуулсан баримтыг хүргэж байна.   Энэхүү хоёр автомашиныг 12 дугаар сарын 16-ны өдөр захиалж 12 дугаар сарын 17-нд нийлүүлж хүлээлгэн өгөх гэрээг байгуулжээ. Тодруулбал ШШГЕГ нь "0065 УБҮ" улсын дугаартай хар өнгийн 2014 онд үйлдвэрлэгдсэн "Тоёота Ланд круйзер 200" маркын автомашин, 2016 онд үйлдвэрлэгдсэн "0080 УБЧ" улсын дугаартай хар өнгийн  “Лексус-570” автомашиныг тус тус худалдан авсан.


 Энэхүү баримтаас харахад 2014 онд үйлдвэрлэгдсэн хуучин ланд 200 маркийн автомашиныг ШШГЕГ-аас  179 сая 500 мянган төгрөгөөр худалдан авчээ. Гэтэл тухай автомашин нь зах зээлийн ханшаар  87 сая төгрөгөөр борлуулагдаж байгаа юм. “Лексус-570” автомашиныг  179 сая 800 мянган төгрөгөөр худалдан авсан нь мөн л зах зээлийн ханшнаас өндөр үнээр авсан нь харагдаж байна. 


Худалдан авсан хоёр машиныг нийлбэр дүнгээр дундажлан бодож үзэхэд хоёр автомашины өртөг нийлээд дунджаар  266 сая төгрөг болж байна. Гэтэл ШШГЕГ нь нийтдээ 359 сая 300 мянган төгрөгөөр худалдан авсан нь 92 сая 500 мянган төгрөгийг хэмнэж гамналгүй үрэлгэн зарцуулжээ. Төсвийн мөнгө уйлдаггүй, төрийн мөнгө хяналтгүй зарцуулагдаж байгаа баримтыг хүргэлээ. 



ШШГЕГ-ын дарга нар үнэтэй машиныг төрийн мөнгөөр худалдан авч байгаа анхны тохиолдол энэ биш.Өмнө нь  энэ байгууллагаас ХЗДХ-ийн сайд асан Ц.Нямдоржид 360 сая төгрөгийн үнэтэй “Lexus 570” маркийн "0101 УБҮ" улсын дугаартай гялгар машин бэлэглэж  сайдаар ажиллаж байсан Ц.Нямдорж ШШГЕГ-т эргүүлэн өгсөн гэж хэл амнаас бултан өнгөрч байв. Коронавирусын хүнд нөхцөлд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шинэ дарга Д.Загджав  татвар төлөгчдийн мөнгийг хэрхэн үрэлгэн зарцуулахаа мартаагүй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын автомашины захиалга дээрх үнэтэй хоёр машинаар өндөрлөөгүй. Тодруулбал тус байгууллага нь Prius 30 автомашиныг ширхэг бүрийн үнийг 15 сая төгрөгт тооцож худалдан авсан. Нийтдээ 4 ширхэг "Prius 30" маркын автомашиныг 60 сая төгрөгөөр худалдан авахаар "Монголын торгоны зам" ХХК-тай гэрээ байгуулжээ. Ингэхдээ 2011 онд үйлдвэрлэгдсэн хар өнгийн "3772 УБМ" улсын дугаартай автомашин, 2013 онд үйлдвэрлэгдсэн цайвар ногоон өнгийн "6611 УНМ" улсын дугаартай автомашин, 2010 онд үйлдвэрлэгдсэн хар өнгийн "7205 ГАА" улсын дугаартай автомашин, 2012 онд үйлдвэрлэгдсэн сувдан цагаан өнгийн "7553 УБМ" улсын дугаартай Приус-30 маркын автомашинуудыг худалдан авсан. Prius-30 автомашин нь үйлдвэрлэсэн оноосоо шалтгаалж үнэ нь харилцан адилгүй байхыг энд дурдах нь зүйтэй.


Шүүхийн шйидвэр гүйцэтгэх ерөнхий газар нь 2020 онд нийт 419 сая 300 мянган төгрөгийг автомашин худалдан авахад зориулжээ. Автомашинуудын худалдан авалтаас 100 орчим сая төгрөгийн нугалаа гаргасан байж болзошгүй  ШШГЕГ-ын дарга, хурандаа Д.Загджавыг АТГ-аас шалгах биз ээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ: Тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлалтай 6 цагийн өмнө
НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна 6 цагийн өмнө
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, их хэмжээгээр бэлтгэж, хадгалсан этгээдийг баривчиллаа 9 цагийн өмнө
Ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв 9 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Нойтон цас орж, цасаар шуурна 9 цагийн өмнө
Г.Занданшатар: Монголын төр намын хуваагдал, талцлаас болж дэлхийд шившиг болж байна 23 цагийн өмнө
Үндэсний үйлдвэрлэгчид боловсролын салбарт 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ Өчигдөр
“Пицца Хат” брэндийн хамтран ажиллах санал Өчигдөр
"Монгол Улсын төрийн далбаа мандуулах хөтөлбөр"-ийг нээлээ Өчигдөр
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ Өчигдөр
ГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээ Өчигдөр
Ц.Мөнхбат: МАН ирцээ бүрдүүлж чадахгүй байж буруугаа манай намаас хайгаад байна Өчигдөр
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно Өчигдөр
Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам" Өчигдөр
О.Цогтгэрэл: Чуулган хуралдахгүй байгаа ч цаг үеийн тулгамдсан асуудлыг сонсох ёстой Өчигдөр
Г.Занданшатар: Би албан тушаалтай зууралдаагүй. Хулгайтай би эвлэрэхгүй. Ухрах, тохирох ямар ч бодол алга Өчигдөр
Нийслэлд улаанбурхан өвчний 398 тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Хормузын хоолойн тээвэрлэлтийн саатлаас шалтгаалан "онцгой байдлын" горимд шилжлээ Өчигдөр
Өнөөдөр: Дэлхийн театрын өдөр тохиож байна Өчигдөр
Дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр