БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМНЫХАН СЭЛБЭ ГОЛЫН ЭРГИЙГ НОГООРУУЛЛАА


Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас эх орон, байгаль дэлхийгээ хайрладаг уламжлалт монгол зан заншлаа дээдэлж, хүн бүр байгалиа нөхөн сэргээх, хамгаалахад гар бие оролцох нөхцөлийг бүрдүүлэх, ойн сан, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа олон талт ажлын хүрээнд жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн амралтын өдрүүд бүх нийтээр мод тарих өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Өнгөрсөн амралтын өдөр Монгол орон даяар мод тарих хөдөлгөөн өрнөсөн. Тухайлбал, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ажилчин, албан хаагчид уламжлал ёсоор Бэлх дэх "Ойн судалгаа, хөгжлийн төв" буюу Сэлбэ голын эрэгт мод тарилаа. Энэ арга хэмжээг 2010 оноос хойш зохион байгуулах болсон. Өнгөрсөн долоон жилийн хугацаанд тарьсан модоо арчилж, жилийн бүрийн "мод тарих" өдрүүдэд ногоон төглөө өргөжүүлж ирсэн учраас сэлбийн эрэгт тулжээ.

Энэ хаврын тухайд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Дагвадорж тэргүүтэй урлаг, спортынхноос гадна "Мото" клубын залуус, бага сургуулийн сурагчид гэх мэтээр нийгмийн бүхий л төлөөлөл нийслэл хотоо ногооруулах үйлсэд гар бие оролцлоо. Мод тарихаар ирсэн зочид ч мод тарих арга хэмжээ жилээс жилд өргөжиж буйг хэлж байсан. Арга хэмжээг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга М.Тунгалаг нээж, үг хэлсэн бөгөөд нэг мод тарих нь 100 жилийн хөдөлмөр байдгийг тэмдэглэсэн. Тиймээс бидний үеийнхний тарьсан мод үр хойчдоо өвлүүлж буй хамгийн том баялаг гэдгийг Байгаль орчин аялал жуулчлалын яам онцоллоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр