Улаанбаатар Аялал жуулчлалын холбоо БОАЖЯ, Нийслэлийн аялал жуулчлалын газартай хамтран "Улаанбаатар-2017" Үндэсний Аялал Жуулчлалын үзэсгэлэнг 3 дахь жилдээ Сүхбаатарын талбайд 6 дугаар сарын 3-4-ны өдрүүдэд зохион байгуулна.
Тус үзэсгэлэн нь нийт иргэдэд эх орноороо болон гадаад улсад аялан жуулчлах боломжтой үзэсгэлэнт газруудын талаар нэгдсэн мэдээлэл олгох, хэрхэн зөв зохистой, мэдлэгтэй аялах, ямар маршрутаар, хүссэн газраа, яаж аялах талаар мэдээлэл, зөвлөмж өгөх, мэдээллийн нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх зорилготой "Аялал бүхэн аз жаргалтай" уриан дор 3 дахь жилдээ зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байна хэмээн Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна